Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 2:3 - Ариун Библи 2004

3 Иерихогийн хаан Рахабт —Танайд ирж, гэрт чинь орсон хүмүүсийг авчир. Учир нь тэд энэ нутгийг бүхэлд нь тандахаар ирсэн билээ гэсэн мэдээг явуулав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

3 Иерихогийн хаан, Рахабт —Танайд ирж гэрт чинь орсон хүмүүсийг гаргаад ир. Учир нь тэд энэ нутгийг бүхэлд нь тандахаар ирсэн байна гэсэн хэл явуулав.

Gade chapit la Kopi




Иошуа 2:3
15 Referans Kwoze  

аммончуудын ноёд өөрсдийн эзэн Ханунд —Тан уруу тайтгаруулагчдыг илгээснээрээ Давид эцгийг тань хүндэлж байна гэж та бодож байна уу? Энэ хотыг тагнан туршиж, унагаах гэж Давид тан уруу зарц нараа явуулсан бус уу? гэв.


Херод түүнийг гаргах гэж байсан яг тэр шөнө нь Петр хоёр цэргийн дунд давхар гинжээр гинжлээстэй унтаж байлаа. Хаалганы өмнөх харуулууд ч шоронг манаж байв.


Тэгээд түүнийг баривчлан шоронд хийж, дөрвөн дөрөвтөөр мануулав. Дээгүүр Өнгөрөх баярын дараа Петрийг ард олны өмнө гаргах бодолтой байлаа.


Пилат дахин гарч ирээд хүмүүст —Харагтун, би Түүнээс ямар ч гэм буруу олоогүйг та нарт мэдүүлэхийн тулд Түүнийг нааш нь авчирлаа гэв.


Учир нь хорон муу хүн сүйрлийн өдөрт нөөцлөгдсөн билээ. Тэд хилэнгийн өдөрт аваачигдана.


Гэвч Аммоны хөвгүүдийн ноёд Ханунд хандан —Тайтгаруулагчдыг чам уруу илгээснээрээ Давид чиний эцгийг хүндэлж байгаа гэж чи бодож байна уу? Түүний түшмэд энэ газрыг судалж, устгахын тулд тагнахаар ирсэн биш гэж үү? гэв.


Тийнхүү тэд агуйгаас Иерусалим, Хеброн, Иармут, Лахиш, Еглоны хаан зэрэг эдгээр таван хаадыг гарган түүн уруу авчрав.


Хараасан нэгнийг хуарангийн гадна авчрагтун. Түүнийг сонссон бүхэн түүний толгой дээр гараа тавиг. Тэгээд бүх цуглаан түүн уруу чулуу чулууд.


бид түүнд хандан “Бид бол үнэнч шударга хүмүүс. Бид туршуул биш.


Гурван сар орчмын дараа нэгэн хүн Иудад —Танай бэр Тамар завхайрч, түүнээсээ болж жирэмсэн болсон байна гэжээ. Иуда —Түүнийг гаргаж ирээд шатаа! гэв.


Харагтун, Израилийн хөвгүүд энэ нутгийг тандахаар өнөө орой ирчихээд байгаа нь Иерихогийн хаанд дуулдав.


Харин өнөөх эмэгтэй хоёр эрийг нуун далдалж, хэлэхдээ —Тийм ээ. Над дээр хүмүүс ирсэн. Гэвч хаанаас ирснийг нь би мэдсэнгүй.


Абсаломын зарц нар тэр эмэгтэйн гэрт ирж —Ахимааз болон Ионатан нар хаана байна вэ? гэхэд, тэр эмэгтэй —Тэд горхи гатлаад явсан гэв. Тэд эрж хайсан боловч олж чадалгүй Иерусалим уруу буцав.


Сисера түүнд —Чи майхны үүдэнд зогсоод, хэрэв хэн нэгэн нь ирж “Энд хүн байна уу?” гэж чамаас асуувал “Байхгүй” гэж хэлээрэй гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite