32 Зургаа дахь шавга Нафталийн хөвгүүдэд ургуудынх нь дагуу буув.
32 Зургаа дахь шавга ургуудынх нь дагуу Нафталийн хөвгүүдэд буув.
Эдгээр хотууд тосгодынхоо хамт Ашерын хөвгүүдийн овгийн, ургуудынх нь дагуух өв нь байлаа.
Тэдний хил нь Хелефээс Заананним дахь царс болон, Адами-некеб ба Иабнеелээс эхлэн Лаккумд хүрч, Иордан дээр ирэн төгсөж байв.
Ашерын хилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл Нафталийнх бөгөөд нэг хувь юм.
Рахелын шивэгчин Билхагийн хөвгүүд нь Дан, Нафтали хоёр болой.
Нафтали нь уянгат хоолойгоор дуулдаг эрх дураараа согоо юм.
Гэвч нутгийг шодолтоор хуваах ёстой. Тэд өөрсдийн эцгүүдийн овгуудын нэрсийн дагуу өөрсдийн өвийг хүлээн авах болой.
Нафталийн тухай тэр хэлэв. —Ивээлд цадаж, ЭЗЭНий ерөөлөөр дүүрсэн Нафтали аа! Чи өрнөд хийгээд өмнөдийг эзэмш.
Нафтали нь Бет-шемешийн болон Бет-анатын оршин суугчдыг хөөж зайлуулалгүй, харин уг нутгийн оршин суугчид болж Канаанчуудын дунд суурьшив. Тэгээд Бет-шемеш болон Бет-анатын оршин суугчид тэдний төлөө албадлагын ажил хийх болов.
Кедеш-нафталид амьдардаг Абиноамын хөвгүүн Баракт, Дебора элч илгээж, —Харагтун, Израилийн Бурхан ЭЗЭН тушааж байна. “Яв, Табор ууланд гар. Өөртэйгөө хамт Нафтали болон Зебулуны хөвгүүдээс арван мянган эрсийг дагуул.
Нафталид Ахимааз (тэр бас Соломоны охин Басематтай гэрлэжээ),
Тэр Назарыг орхиж, Зебулун болоод Нафталийн мужийн нуурын эрэг дэх Капернаумд ирж суурьшив.