Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 18:3 - Ариун Библи 2004

3 Иймээс Иошуа Израилийн хөвгүүдэд хэлсэн нь —Эцэг өвгөдийн тань Бурхан ЭЗЭНий та нарт өгсөн газар нутгийг эзэмшилдээ авахаасаа өмнө та нар хэр удаан хүлээх юм бэ?

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

3 Иймээс Иошуа Израилийн хөвгүүдэд —Эцэг өвгөдийн тань Бурхан ЭЗЭНий та нарт өгсөн газар нутгийг дайлж эзэмшихээр явалгүй та нар хэчнээн лазагнах гэсэн юм бэ?

Gade chapit la Kopi




Иошуа 18:3
15 Referans Kwoze  

Залхуу хүн хүсдэг боловч юуг ч хүртдэггүй. Харин хичээнгүй хүний хүсэл биелнэ.


Тэд —Босоцгоо, тэдэн уруу довтолцгооё. Бид тэр газрыг үзсэн бөгөөд тэр нь маш сайн газар юм. Та нар суусаар л байх уу? Явж, тэр газар уруу нэвтэрч, тэр газрыг эзлэхийг бүү хойшлуул.


Арван нэгдүгээр цагийн орчим тэр гадагш гарч, зогсож буй өөр хүмүүсийг олж, тэднээс “Та нар чинь юунд энд бүхэл өдрийн турш ажилгүй дэмий зогсоно вэ?” гэж асуусанд


Залхуугийн зам үүргэнэн хашаа мэт аж. Шударга хүмүүсийн зам шулуун аж.


Лазан гар ядуу зүдүүг авчирна, Хичээнгүй гар баян болгоно.


Тэр өдөр Иерусалимд хандан “Сион оо, бүү ай. Гараа бүү унжуул.


Та нар мөхөж устах хоолны төлөө бус, харин мөнх аминд хүргэх хоолны төлөө ажилла. Үүнийг Хүний Хүү та нарт өгөх болно. Учир нь Түүний дээр Эцэг Бурхан Өөрийн тамгаа дарсан юм гэлээ.


Гар чинь юуг хийхээр тэмүүлнэ, түүнийг бүхий л чадлаараа хийгтүн. Учир нь чиний очих Үхэгсдийн оронд мэргэн ухаан, ажил үйлс, бодох сэтгэх гэдэг нь байхгүй.


Израилийн хөвгүүдийн дунд өв залгамжлалаа хүлээн аваагүй долоон овог үлдсэн байлаа.


Овог бүрээс гурав гурван хүнийг томил. Тэд босож, уг нутгаар явж, тус бүрийн өв залгамжлалын дагуу уг газрыг тодорхойлон бичүүлэхийн тулд би тэднийг гадагш явуулна. Дараа нь тэд над дээр буцаж ирнэ.


Тууштай бөгөөд зоригтой бай. Учир нь өвөг дээдэст нь өгөхөөр Миний амласан газар нутгийг чи энэ ард түмэнд өвлүүлэн эзэмшүүлнэ.


Иошуа нас ахиж хөгшрөхөд ЭЗЭН түүнд —Чиний нас ихэд өндөр болов. Гэвч эзэмшилд авах маш их газар байсаар л байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite