Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 18:19 - Ариун Библи 2004

19 Уг хил Бет-хоглагийн хойд бэл уруу үргэлжлээд, Давст тэнгисийн хойд тохойд, Иорданы өмнөд адагт ирэн төгсөж байв. Энэ нь өмнөд хил нь байлаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

19 Уг хилийн шугам Бет-хоглагийн хойд бэлээр, Иорданы өмнөд адагт ирэн, Давст тэнгисийн хойд тохойд төгсөж байв. Энэ нь өмнөд хил нь байлаа.

Gade chapit la Kopi




Иошуа 18:19
10 Referans Kwoze  

Тэдний өмнөд хил нь Давст тэнгисийн доод зах буюу өмнө зүг уруу эргэх тохойноос эхэлж байв.


Эд бүгдээрээ Сиддимийн хөндийд буюу одоогийн Давст тэнгист цугларцгаав.


ЭЗЭН Египетийн далайн хоолойг бүрэн хатааж, халуун салхиараа үлээлгэн Евфратын дээгүүр мутраараа даллан, хүмүүс шаахайгаа тайлахгүйгээр түүнийг гатлах болтол нь долоон хэсэг хуваана.


мөн Арабагийн зүүн зүгийн Хиннеретийн тэнгисээс аваад Арабагийн тэнгис буюу Давст тэнгис хүртэл болон Бет-иешимот хүртэл хийгээд өмнө зүг уруу Писгагийн налуу бэл хүртэлх нутгийг захирч байв.


дээрээс урсаж байгаа ус Заретаны ойролцоо орших Адам хотоос нилээд хол зайд тогтон овоороод, Давст тэнгис буюу Арабагийн тэнгис уруу урсаж байгаа ус бүрэн тасарчээ. Тэгээд хүмүүс Иерихогийн харалдаа гатлан гарав.


мөн Араба, Иордан голын хамт Хиннеретээс Арабагийн тэнгис буюу Давст тэнгис, Писга уулын хормой хүртэл баруун хил нь болжээ.


Танай өмнөд тал нь Зиний цөлөөс Едомын хажууг даган сунан үргэлжлэх бөгөөд өмнөд хил чинь Давст тэнгисийн адгаас зүүн тийш сунах ажгуу.


Тэгээд Тэрээр тэдгээр хот, тал хөндийг бүхлээр нь бас хотод амьдарч байсан хамаг амьтан, газрын ургамал бүгдийг хөмрөн сүйрүүлжээ.


Тэгээд Бетарабагийн хойд бэлээс үргэлжлэн, доошоо Араба уруу явсан байв.


Түүнээс гадна, Иордан гол зүүн хил нь болж байв. Энэ бүхэн нь Бениамины хөвгүүдийн тэдний ургуудын дагуух өвийн эргэн тойрны бүх хил нь байлаа.


Swiv nou:

Piblisite


Piblisite