Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 13:6 - Ариун Библи 2004

6 Ливанаас авахуулаад Мисрефот-маим хүртэлх уулархаг нутгийн бүх оршин суугчид болох бүх сидончуудыг Би Израилийн хөвгүүдийн урдаас хөөн гаргах болно. Зөвхөн Би чамд тушаасны дагуу энэ газрыг Израильд өв болгон хуваарилагтун.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

6 Ливанаас авахуулаад Мисрефот-маим хүртэлх уулархаг нутгийн бүх оршин суугчид болох бүх сидончуудыг Би Израилийн хөвгүүдийн урдаас хөөн гаргах болно. Зөвхөн Миний чамд тушаасны дагуу энэ газрыг Израильд өв болгон шавга хаяж хуваарилагтун.

Gade chapit la Kopi




Иошуа 13:6
13 Referans Kwoze  

ЭЗЭН тэднийг Израилийн гарт өгч, Израиль тэднийг ялж, Агуу Сидон, Мисрефот-маим болон Мизпегийн хөндий хүртэл тэднийг мөшгөн хөөж, тэдэнд нэг ч амьд хүн үлдэхгүй болтол нь тэднийг цохив.


та нарын Бурхан ЭЗЭН эдгээр үндэстнүүдийг өмнөөс чинь хөөн гаргахаа болино гэдгийг бат мэдээрэй. Харин Бурхан ЭЗЭНий тань та нарт өгсөн энэ сайхан нутгаас та нарыг мөхөж үгүй болтол тэд та нарт урхи ба занга нуруунд чинь ташуур, нүдэнд чинь өргөс болох болно.


Хар, Иорданаас бүр Их Тэнгисийг хүртэл наран жаргах зүгт миний эзлэн авсан бүх улс үндэстнүүдийн хамт үлдсэн энэ бүх үндэстнүүдийг Би танай овгуудад өв болгон хуваарилан өгсөн билээ.


Та нар ургуудынхаа дагуу шодолтоор уг нутгийг өвлөх болой. Томд нь та нар их өвийг өгч, багад нь та нар бага өвийг өгөгтүн. Хэн нэгэнд шоо нь хаана бууна, тэр нь түүнийх болох болно. Та нар эцгүүдийнхээ овгуудын дагуу эзэмших ёстой.


Тэгэхээр одоо энэ нутгийг есөн овог болон Манассегийн хагас овогт өв болгон хуваа гэв.


Та усан үзмийн нэгэн модыг Египетээс гаргасан. Та үндэстнүүдийг хөөн гаргаж, түүнийг суулгасан.


Тууштай бөгөөд зоригтой бай. Учир нь өвөг дээдэст нь өгөхөөр Миний амласан газар нутгийг чи энэ ард түмэнд өвлүүлэн эзэмшүүлнэ.


Мөн Иошуа тэдгээр хаадын бүх хотуудыг хаадтай нь хамт эзлэн авч, тэднийг илдний ирээр цохин, ЭЗЭНий зарц Мосегийн тушаасанчлан хүйс тэмтрэв.


Та нарын Бурхан ЭЗЭН Өөрөө тэднийг урдаас чинь түлхэн гаргаж, хөөн зайлуулах ба та нарын Бурхан ЭЗЭНий та нарт амласан ёсоор тэдний нутгийг та нар эзэмших болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite