Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 13:31 - Ариун Библи 2004

31 Гилеадын хагас, мөн Башан дахь Огийн хаанчлалын хотууд болох Аштарот Едреи зэрэг нь Манассегийн хүү Махирын хөвгүүдийн хагаст, тэдний ургийнхны дагуу өгөгдсөн байв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

31 Гилеадын хагас, мөн Башан дахь Огийн хаант улсын хотууд болох Аштарот Едреи зэрэг нь Манассегийн хүү Махирын хөвгүүдийн хагаст тэдний ургийнхны дагуу өгөгдсөн байв.

Gade chapit la Kopi




Иошуа 13:31
14 Referans Kwoze  

Нөгөө нь Аштарот болон Едреид амьдарч байсан, Рефаимчуудаас үлдсэн хүн болох Башаны хаан Ог.


Бас Иорданы цаад талд байсан Аморийн хоёр хаан болох Хешбоны хаан Сихон болон Аштаротод байсан Башаны хаан Ог нарт Түүний үйлдсэн бүгдийг мэдсэн.


Аштарот ба Едреид хаанчилж байсан (Рефаимчуудаас үлдсэн хамгийн сүүлчийн хүн), Башан дахь Огийн бүхий л хаант улсыг багтааж байсан. Мосе тэднийг ялж, газар нутгийг нь эзлэн авсан юм.


Эдгээр нь Иорданы цаад талд Иерихогийн зүүнтэйд Моабын талд байхдаа Мосегийн өв болгон хуваасан газар нутгууд юм.


Учир нь Манассегийн охид хөвгүүдийнх нь дотор өвийг авсан билээ. Харин Гилеадын нутаг нь Манассегийн бусад үр удамд харьяалагдав.


Дараа нь Израилийн хөвгүүд дахин ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэж, Баалууд ба Аштарот, Арамын бурхад, Сидоны бурхад, Моабын бурхад, Аммоны хөвгүүдийн бурхад, филистчүүдийн бурхдад үйлчлэв. Ийнхүү тэд ЭЗЭНийг умартан, Түүнд үйлчилсэнгүй.


Тэр үед Самуел Израилийн бүх гэртэй ярин, —Хэрэв та нар бүх зүрх сэтгэлээрээ ЭЗЭНд эргэн хандаж байгаа бол, та нар дотроосоо харийн бурхад болон Аштаротыг зайлуулан, зүрх сэтгэлээ ЭЗЭНд хандуулан, зөвхөн Түүнд л үйлчил. ЭЗЭН та нарыг филистчүүдийн гараас аварна гэв.


Тэд ЭЗЭНд хашхиран “Бид ЭЗЭНийг орхиж, Баалууд болон Аштаротад үйлчилсэн учраас нүгэл үйлджээ. Харин одоо дайсны маань гараас биднийг аварч өгөөч. Бид Танд үйлчилнэ” гэж гуйсан билээ.


Гершомын хөвгүүдэд Манассегийн хагас овгийн өрхүүдээс Башаны Голаныг бэлчээр нутгийнх нь хамт, Аштаротыг бэлчээр нутгийнх нь хамт,


Гилеад бол Минийх, Манассе ч Минийх. Ефраим ч бас Миний толгойн дуулга. Иуда бол Миний очирт таяг.


Тийнхүү Манассегийн өв нь Иорданы зүүн тал дахь Гилеад болон Башанаас гадна, арван зурвас газар байв.


Гилеадчууд Иорданы зүүнтэйд үлдсэн. Харин Дан яагаад хөлөг онгоцон дотор үлдсэн юм бэ? Ашер нь далайн эрэгт сууж, зогсоолуудынхаа дэргэд үлдлээ.


Нафталийн хилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл Манассегийнх бөгөөд нэг хувь юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite