Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 13:1 - Ариун Библи 2004

1 Иошуа нас ахиж хөгшрөхөд ЭЗЭН түүнд —Чиний нас ихэд өндөр болов. Гэвч эзэмшилд авах маш их газар байсаар л байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

1 Иошуа нас ахиж хөгшрөхөд ЭЗЭН түүнд —Чи нас ихэд өндөр болж хөгширчээ. Гэвч эзэмшилд авах маш их газар үлдсэн байна.

Gade chapit la Kopi




Иошуа 13:1
12 Referans Kwoze  

Харин одоо харагтун, ЭЗЭН амласанчлан, Израиль цөл газарт явж байхад Мосе энэ үгийг хэлсэн үеэс хойш дөчин таван жилийн туршид ЭЗЭН намайг амьд байлгав. Ийнхүү өнөөдөр би наян таван нас хүрлээ.


Чиний Бурхан ЭЗЭН чамаас урьтаж гатлан, чиний өмнө тэдгээр үндэстнийг устгаж, чамд тэдний газрыг эзэмшүүлэх болно. ЭЗЭНий айлдсанчлан Иошуа чамаас урьтаж Иорданыг гатална.


Энэ бүгдийн дараа ЭЗЭНий зарц, Нуны хүү Иошуа нэг зуун арван настайдаа нас эцэслэв.


Елизабет хүүсэр байсан учир тэд үр хүүхэдгүй байв. Тэгээд ч тэд хоёулаа өтөлсөн байв.


Абрахам, Сара хоёр өндөр наслан өтөлж, Сара хүүхэд гаргах наснаасаа хэдийн хэтэрчээ.


Давид хаан нас өндөр болж хөгширсөн билээ. Түүнийг хэдэн давхар хөнжлөөр хучаад ч дулаацахаа больжээ.


Үлдсэн нутгууд гэвэл Филист болон Гешурын бүх бүс нутаг болох


Израилийн хөвгүүдэд тушаан, тэдэнд хэлтүгэй. “Та нарыг Канаан нутагт орох үед та нарт өв болон буух нутаг буюу Канааны нутаг нь хил хязгаарынхаа дагуу энэ болой.


Хил нь Иордан уруу уруудах бөгөөд түүний төгсгөл нь Давст тэнгис дээр байх болой. Эргэн тойрны бүх хилийнхээ дагуу танай нутаг нь энэ ажгуу” хэмээв.


Иймээс Иошуа Израилийн хөвгүүдэд хэлсэн нь —Эцэг өвгөдийн тань Бурхан ЭЗЭНий та нарт өгсөн газар нутгийг эзэмшилдээ авахаасаа өмнө та нар хэр удаан хүлээх юм бэ?


Тэгтэл ЭЗЭН Иошуад ярин айлдсан нь —


Swiv nou:

Piblisite


Piblisite