Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 12:6 - Ариун Библи 2004

6 Энэ хоёр хааныг ЭЗЭНий зарц Мосе болон Израилийн хөвгүүд ялсан бөгөөд ЭЗЭНий зарц Мосе тэрхүү газар нутгийг нь Реубен, Гад болон Манассегийн хагас овгийнхонд өв болгон өгөв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

6 Энэ хоёр хааныг ЭЗЭНий зарц Мосе болон Израилийн хөвгүүд цохисон бөгөөд ЭЗЭНий зарц Мосе тэрхүү газар нутгийг нь Реубен, Гад мөн Манассегийн хагас овгийнхонд эзэмшил болгон өвлүүлэв.

Gade chapit la Kopi




Иошуа 12:6
11 Referans Kwoze  

Тиймээс Мосе Гадын хөвгүүдэд, Реубений хөвгүүдэд, Иосефын хүү Манассегийн овгийн хагаст аморичуудын хаан Сихоны хаанчлал ба Башаны хаан Огийн хаанчлалыг, хотууд болон нутаг дэвсгэрийг нь эргэн тойрондох газрын хотуудтай нь хамт уг нутгийг өгөв.


Мосе тэдэнд —Хэрэв Гадын хөвгүүд, Реубений хөвгүүд буюу тулаанд зэвсэглэсэн хүн бүр нь ЭЗЭНий оршихуйд та нартай хамт Иорданыг гатлаад уг нутаг нь та нарын өмнө дийлэгдэх аваас, та нар тэдэнд Гилеадын нутгийг эзэмшил болгон өгөгтүн.


Бид зэвсэглэн ЭЗЭНий оршихуйд Канаан нутаг уруу гатлан орох бөгөөд бидний өвийн эзэмшил нь Иорданы цаад талд бидэнд үлдэх болно гэлээ.


Учир нь Мосе хоёр овог ба хагас овгийн өвийг Иорданы зүүн талд өгчээ. Харин тэдний дунд левичүүдэд өвийг өгөөгүй билээ.


Харин левичүүдэд та нарын дундаас ямар ч оногдох хэсэг байхгүй, учир нь ЭЗЭНий тахилчийн үйлчлэл бол тэдний өв юм. Гад, Реубен болон Манассегийн хагас овгийнхон ч Иорданы зүүнтээд өөрсдийн өвийг авсан бөгөөд ЭЗЭНий зарц Мосе үүнийг тэдэнд өгсөн юм.


Харин одоо та нарын Бурхан ЭЗЭН амласан ёсоороо ах дүүсийг тань амруулав. Иймийн тул ЭЗЭНий зарц Мосегийн та нарт өгсөн Иорданы чанад дахь эзэмшил нутагтаа, өөрсдийн майхнууддаа буцан очицгоо.


аморичуудын хаан Сихон болон Башаны хаан Огийн нутаг болох Гилеадын нутагт Урийн хүү Гебер байлаа.


Swiv nou:

Piblisite


Piblisite