Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 11:23 - Ариун Библи 2004

23 Тийнхүү Мосед ЭЗЭНий айлдсан бүхний дагуу Иошуа бүхэл нутгийг аваад, үүнийгээ овгийн хуваарилалтынх нь дагуу Израильд өвлүүлэн өгөв. Ийнхүү тэр нутаг дайн дажингүй болов.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

23 Тийнхүү Мосед ЭЗЭНий айлдсанчлан Иошуа бүхэл нутгийг аваад, үүнийгээ овгийн хуваарилалтынх нь дагуу Израильд өвлүүлэн өгөв. Ийнхүү тэр нутаг дайн дажнаас амсхийв.

Gade chapit la Kopi




Иошуа 11:23
20 Referans Kwoze  

Тэрээр дэлхийн хязгаарт хүртэл дайныг зогсоодог. Тэр нумыг хугалан, жадыг хоёр хэсэгт хуваадаг. Тэрээр тэрэгнүүдийг галдан шатаадаг.


ЭЗЭН Израилийг тал бүрийн дайснаас нь амруулснаас хойш олон өдрүүд өнгөрсний дараа, бас Иошуа нас ахиж хөгширсний дараа


Харин одоо та нарын Бурхан ЭЗЭН амласан ёсоороо ах дүүсийг тань амруулав. Иймийн тул ЭЗЭНий зарц Мосегийн та нарт өгсөн Иорданы чанад дахь эзэмшил нутагтаа, өөрсдийн майхнууддаа буцан очицгоо.


Иошуа Шилод ЭЗЭНий өмнө тэдэнд шавгыг орхисон ба тэнд Иошуа уг нутгийг Израилийн хөвгүүдэд, тэдний овгийнх нь хуваарилалтын дагуу хуваав.


Иошуа эдгээр бүх хаадтай урт хугацаагаар дайн хийв.


Тиймээс ЭЗЭН Бурхан чинь чамд өв болгон эзэмшүүлэхээр өгч буй тэр газар нутаг дээр чиний Бурхан ЭЗЭН эргэн тойронд чинь байгаа бүх дайснуудаас чамайг ангижруулж, амраах тэр цагт чи Амалекийн дурсамжийг тэнгэрийн доороос арчин хаях ёстой. Чи бүү март.


Харин чамд үйлчилдэг, Нуны хүү Иошуа тийшээ орно. Иошуа тэр газрыг Израильд өвлүүлэх учраас түүнийг зоригжуулагтун.


Энэ өдөр Миний чамд юу тушааж байгааг сахихыг анхаар. Би чиний урдаас аморичууд, канаанчууд, хитчүүд, перизчүүд, хивичүүд, иебусчуудыг хөөж гаргана.


Тиймээс тэдний хөвгүүд тэр газарт орж, Түүнийг эзэмшив. Та тэдний өмнө тэр газрын оршин суугчид болох канаанчуудыг дарав. Тэгээд өөрсдийн хүссэнээрээ тэдэнд үйлдэг хэмээн Та тэднийг хаадтай нь, Тэр газрын ард түмнүүдтэй нь хамт тэдэнд өгөв.


Энэ нь Израиль дахь эзэмшил нь болох түүний газар байх болой. Тийнхүү Миний ноёд Миний ард түмнийг хойшид дарлахгүй, харин тэд газрын үлдсэн хэсгийг овгуудынх нь дагуу Израилийн гэрт өгөх ёстой».


Иошуа болон Израилийн хөвгүүдийн ялсан нутаг нь Иорданаас баруун тийш Ливаны хөндий дэх Баал-гадаас бүр Сеир уруу өгссөн Халак уулыг хүртэлх нутаг билээ. Иошуа түүнийг Израилийн овгуудад хуваарилалтынх нь дагуу өв болгон өгсөн.


Swiv nou:

Piblisite


Piblisite