Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 10:41 - Ариун Библи 2004

41 Иошуа тэднийг Кадеш-барнеагаас Газыг хүртэл буюу Гошены бүх нутгийг Гибеоныг хүртэл бут цохив.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

41 Иошуа тэднийг Кадеш-барнеагаас Газ хүртэл мөн Гошены бүх нутгийг Гибеон хүртэл цохисон юм.

Gade chapit la Kopi




Иошуа 10:41
19 Referans Kwoze  

Ингээд Иошуа бүх нутгийг, тухайлбал, уулархаг нутаг, Негев, Гошены бүх нутаг, нам дор газар, Араба ба Израилийн уулархаг нутаг болон нам дор газруудыг нь,


Гошен, Холон ба Гило зэрэг арван нэгэн хот нь тосгодынхоо хамт,


ЭЗЭН та нарыг Кадеш-барнеагаас явуулахдаа “Та нар явж, Миний та нарт өгсөн газрыг эзэмшицгээ” гэж хэлсэн. Харин та нар өөрсдийн Бурхан ЭЗЭНий тушаалыг эсэргүүцэн, Түүнд итгэсэн ч үгүй, Түүний үгийг ч сонсоогүй.


Канааны хил хязгаар Сидоноос эхлээд, Герарыг дайран Газ хүртэл, бас Содом, Гоморра, Адма, Зебойимыг өнгөрч, Лаша хүртэл үргэлжилж байжээ.


Харин Эзэний тэнгэр элч Филипт —Босогтун. Иерусалимаас Газ уруу урууддаг замаар урагш яв гэлээ. (Энэ нь цөлийн зам)


Ашкелон үүнийг хараад айх болно. Газ өвчиндөө шаналан зовж, бас Екроны хувьд найдвар нь тасарлаа. Газаас хаан нь устаж, Ашкелонд хүн суурьшихаа байна.


Гибеонд байхад нь нэгэн шөнө ЭЗЭН зүүдэнд нь Соломонд үзэгдэж —Чи надаас юу авахыг хүсэж байгаагаа надаас гуйгтун хэмээн Бурхан айлдав.


Филистчүүд гэмийн тахил болгон ЭЗЭНд буцаан өгсөн хавдар өвчний алтан дүрсүүд гэвэл нэг нь Ашдодын төлөө, нэг нь Газын төлөө, нэг нь Ашкелоны төлөө, нэг нь Гатын төлөө, нэг нь Екроны төлөө байв.


Тэгэхэд филистчүүд түүнийг барьж, нүдийг нь сохлоод, Газад авчран, хүрэл гинжээр дөнгөлөв. Ингээд Самсоныг шоронд буудай тээрэмдүүлдэг болов.


Самсон Газад ирж, нэгэн янхан эмийг хараад, түүн дээр оров. —


ЭЗЭН аморичуудыг Израилийн хөвгүүдэд өгсөн тэр өдөр Иошуа ЭЗЭНд хандан, израильчуудын нүдний өмнө —Өө нар минь, Гибеоныг гийгүүлж, Өө сар минь, Аиалоны хөндийн дээр мэлтийн тогтооч гэв.


ихэд айн түгшив. Учир нь Гибеон бол хаан хотуудын адил аугаа том хот бөгөөд Аигаас ч том, бүх эрчүүд нь ч хүчирхэг байсан юм.


Тэгээд танай хил өмнөдөөс Акраббимын өндөрлөг тийш чиглэн эргэж Зин уруу үргэлжлэх бөгөөд түүний төгсгөл нь Кадеш-барнеагаас өмнөд зүгт байх ёстой. Энэ нь Хазараддарт хүрч Азмон уруу үргэлжлэх болой.


Би танай эцгүүдийг уг нутгийг харуулахаар Кадешбарнеагаас илгээхэд тэдний хийсэн зүйл ийм болой.


Кадеш дахь Параны цөлд Мосе, Аарон нар болон Израилийн хөвгүүдийн бүх чуулган дээр иржээ. Тэд тэдэнд болон бүх чуулганд үгийг хүргэн, уг нутгийн үр жимсийг тэдэнд үзүүллээ.


ЭЗЭН Бурханыхаа бидэнд тушаасан ёсоор бид Хоребоос хөдөлж, та нарын харсан аймшигт өргөн цөлийг бүхэлд нь гатлан, аморичуудын уулархаг нутаг хүрэх замаар Кадеш-барнеад ирсэн билээ.


Кафтораас ирсэн кафторчууд Газ хүртэлх тосгодод амьдран сууж байсан Авви хүмүүсийг устгаж, тэдний оронд оршин суужээ).


Израилийн хөвгүүдийн нутагт нэг ч Анак хүн үлдсэнгүй. Зөвхөн Газ, Гат болон Ашдодод зарим нь амьд үлджээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite