Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 10:33 - Ариун Библи 2004

33 Энэ хооронд Гезерийн хаан Хорам Лахишт туслахаар ирсэн боловч түүнд нэг ч амьд хүн үлдэхгүй болтол нь Иошуа түүнийг болон хүмүүсийг нь ялан дийлэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

33 Тэр үед Гезерийн хаан Хорам Лахишт туслахаар ирсэн боловч Иошуа түүнийг болон хүмүүсийг нь нэгийг ч зугтаалгалгүйгээр хядав.

Gade chapit la Kopi




Иошуа 10:33
11 Referans Kwoze  

Ефраим ч мөн Гезерт оршин сууж байсан канаанчуудыг хөөж зайлуулсангүй. Тиймээс канаанчууд тэдний дунд Гезерт амьдрав.


Харин Гезерт амьдарч байсан канаанчуудыг тэд хөөж гаргасангүй. Тиймээс канаанчууд өнөөг хүртэл Ефраимын дотор амьдардаг ба тэд албадлагын ажил хийгчид болов.


Баруун зүгт Иафлетын нутаг уруу уруудан, доод Бет-хороны бүс нутаг болон бүр Гезер уруу хүрч, тэнгист ирэн төгсөж байв.


Үүний дараа Гезерт филистчүүдтэй дайтаж эхэлжээ. Тэгэхэд аварга биетнүүдийн үр удмын нэг Сиппаиг хушат хүн Сиббекаи алсанд, филистчүүд бууж өгөв.


Тэдэнд мөн дараах хоргодох хотуудыг өгсөн юм. Эдгээрт нь Ефраимын уулархаг нутаг дахь Шехем бэлчээр нутгийнхаа хамт мөн Гезер нь бэлчээр нутгийнхаа хамт,


Ефраимын уулархаг нутаг дахь хүн алсан хэрэгтнүүдийн хоргодох хот болох Шехем болон Гезерийг бэлчээр нутагтай нь хамт,


Еглоны хаан нэг, Гезерийн хаан нэг,


ЭЗЭН Лахишийг Израилийн гарт өгчээ. Иошуа түүнийг хоёр дахь өдрөө эзлэн авч, Либнад хийснийхээ адил дотор нь байсан бүх хүнийг илдний ирээр цохив.


Иошуа болон түүний хамт бүх Израиль Лахишаас Еглон уруу яван, дэргэд нь буудаллаж, түүний эсрэг довтлов.


Тэгэхэд Давид ЭЗЭНий өөрт нь тушаасан ёсоор тийнхүү үйлдэж, Гебагаас Гезерийг хүртэл филистчүүдийг цохив.


Swiv nou:

Piblisite


Piblisite