Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 10:10 - Ариун Библи 2004

10 ЭЗЭН тэднийг Израилийн өмнө балмагдуулсан бөгөөд Гибеонд тэднийг үй олноор нь хядаж, Бет-хорон уруу өгссөн замаар тэднийг хөөн, Азека болон Маккеда хүртэл тэднийг цохив.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

10 ЭЗЭН тэднийг Израилийн өмнө балмагдуулав. Гибеонд тэд үй олноороо хядуулж, Бет-хорон уруу өгссөн замаар зугтав. Азека болон Маккеда хүртэл тэд цохигдов.

Gade chapit la Kopi




Иошуа 10:10
29 Referans Kwoze  

Тэрээр Өөрийн сумнуудаа нисгэн бутрааж, Аянга цахилгаануудаа үй олноор цахиулж, тэднийг бут ниргэсэн.


Ефраимын хөвгүүдийн ургийнх нь дагуу нутаг дэвсгэр нь гэвэл өвийнх нь хил зүүнтэйд Атарот-аддараас эхлэн дээд Бет-хороныг хүртэл байв.


Баруун зүгт Иафлетын нутаг уруу уруудан, доод Бет-хороны бүс нутаг болон бүр Гезер уруу хүрч, тэнгист ирэн төгсөж байв.


ЭЗЭН Перазим уулан дээр боссон шиг босож, Гибеоны хөндийд хилэгнэсэн шиг хилэгнэн, Өөрийн үйлийг, ер бусын үйлийг үйлдэнэ. Тэр Өөрийн ажил, гайхамшигт ажлыг хийнэ.


ЭЗЭН Баракийн өмнө Сисера болон түүний бүх тэрэг, цэргүүдийг илдний ирээр хядсанд, Сисера тэргээ хаян, явганаар зугтан одлоо.


Иармут, Адуллам, Соко ба Азека,


Тэд израильчуудын урд талд зугтаж, Бет-хороны замаар уруудаж байхад ЭЗЭН тэдний дээр тэнгэрээс том том мөндрийг Азека хүртэл буулгасан бөгөөд тэд үхэцгээв. Мөндөрт цохиулан үхэгсэд нь Израилийн хөвгүүдийн илдэнд алагдагсдаас их байлаа.


тэр үед Вавилоны хааны цэргүүд Иерусалимын эсрэг болон Иудагийн үлдсэн бүх хотууд, Лахиш, Азека зэргийн эсрэг тулалдаж байв. Учир нь тэд Иудагийн хотуудын дунд бэхлэлт хот болон үлджээ.


Тэр бас үндэстнүүдийг тэдний өмнөөс хөөн зайлуулж, Тэдэнд хэмжигчээр хуваан газрыг хуваарилан, Израилийн овгуудыг өөрсдийнх нь майхнуудад суулгасан.


Учир нь өөрсдийн илдээр тэд газар нутгийг эзлээгүй, Мөн өөрсдийнх нь гар тэднийг авраагүй, Харин Таны баруун гар болон Таны мутар, Таны оршихуйн гэрэл тэгсэн Учир нь Та тэднийг ивээсэн.


ЭЗЭН етиопчуудыг Асагийн өмнө болон иудачуудын өмнө бут цохисонд тэд зугтав.


нөгөө анги нь Бет-хороны замыг чиглэн, гурав дахь анги нь цөлийн зүгт буй Зебоимын хөндийн хязгаар замыг чиглэн гарчээ.


мөн Кибзаим, Бет-хорон зэргийг бэлчээр нутгийнх нь хамт нийт дөрвөн хотыг тэдэнд өгөв.


Гедерот, Бет-дагон, Наама ба Маккеда зэрэг арван зургаан хот нь тосгодынхоо хамт,


Маккедагийн хаан нэг, Бетелийн хаан нэг,


ЭЗЭН тэднийг Израилийн гарт өгч, Израиль тэднийг ялж, Агуу Сидон, Мисрефот-маим болон Мизпегийн хөндий хүртэл тэднийг мөшгөн хөөж, тэдэнд нэг ч амьд хүн үлдэхгүй болтол нь тэднийг цохив.


Мөн тэр өдөр Иошуа Маккедаг эзлэн авч, түүнийг сүйтгэж, хааныг нь цавчин, түүнийг дотор нь байсан бүх хүмүүстэй нь хамт устгав. Тэр нэг ч хүнийг амьд үлдээсэнгүй. Тэр Иерихогийн хааныг хэрхсэнийхээ адил Маккедагийн хаанд тийнхүү үйлдэв.


Харин чиний Бурхан ЭЗЭН тэдгээр ард түмнүүдийг чамд тушааж өгөх бөгөөд тэднийг устаж дуустал нь үлэмжийн үймээн самуунд автуулна.


Тийнхүү Иошуа Гилгалаас шөнөжин алхсаар, тэдний дээрээс гэнэт буув.


Филистчүүд байлдахаар цэргээ цуглуулав. Тэд Иудад харьяалагддаг Сокод цуглаж, Соко болон Азекагийн дунд буй Ефес-Даммимд буудаллав.


Тэр сум тавьж, дайснуудаа тараан, аянга гялбуулж, тэднийг будлиулав.


Соломон Гезер болон доод Бет-хороныг сэргээн босгож,


Төгс Хүчит Нэгэн тэнд хаадыг тараасан үед Залмонд цас бударч байв.


Харин Барак тэрэг болон цэргүүдийг нь Харошет-хагоимаас холын холд нэхэн хөөж, Сисерагийн цэргүүдийг нэгийг ч үлдээлгүй бүгдийг илдний ирээр цавчин унагаав.


Тэнгэрээс одод тулалдан, өөрсдийн тойргуудаасаа тэд Сисерагийн эсрэг тулалдав.


Гэвч Амазиагийн өөртэйгөө хамт дайнд явахыг болиулаад буцаан илгээсэн цэргүүд Самариас Бет-хорон хүртэлх Иудагийн хотуудыг дээрэмдэж, гурван мянган хүнийг алж, маш их зүйлс олзлов.


ЭЗЭН Өөрийн эрх мэдлийн дуу хоолойг сонсгож, догшин уур, түймэрдэгч галын дөл, ширүүн аадар бороо, мөндрийн дотор Өөрийн мутраа буулган үзүүлнэ.


Дараа нь ЭЗЭН урагшлан, тулааны өдөрт дайтдаг шигээ тэдгээр үндэстнүүдийн эсрэг Тэр дайтна.


Swiv nou:

Piblisite


Piblisite