Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 1:9 - Ариун Библи 2004

9 Би чамд тушаагаагүй гэж үү? Тууштай бөгөөд зоригтой бай! Хаана явсан газарт чинь чиний Бурхан ЭЗЭН чамтай хамт байх учраас бүү чичирч айгтун гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

9 Би чамд тушаасан бус уу? Тууштай бөгөөд зоригтой бай! Бүү цочирд, бүү шантар. Хаа явсан газарт чинь чиний Бурхан ЭЗЭН чамтай хамт байх болно гэв.

Gade chapit la Kopi




Иошуа 1:9
33 Referans Kwoze  

Би чамтай хамт байж, хаана ч явсан чамайг хамгаалан, чамайг дагуулж, энэ нутаг уруу буцааж авчирна. Би чамд амласан зүйлээ биелүүлэх хүртэл чамайг орхихгүй гэж айлджээ.


Чи дайсантайгаа тулалдахаар гараад, өөрийнхөөс чинь илүү олон морьд, тэрэг, хүмүүсийг харвал тэднээс бүү ай. Учир нь чамайг Египет нутгаас авчирсан ЭЗЭН Бурхан чинь чамтай хамт байна.


Түмэн цэргийн ЭЗЭН бидэнтэй хамт. Иаковын Бурхан бол бидний хүчит цайз юм. Села


Харин одоо Иаков оо, чамайг Бүтээгч ЭЗЭН ингэж айлдаж байна. Израиль аа, чамайг буй болгогч ЭЗЭН ингэж айлдаж байна. “Бүү айгтун. Учир нь Би чамайг аварсан. Би чамайг нэрээр чинь дуудсан. Чи бол Минийх.


Бүү айгтун, учир нь Би чамтай хамт байна. Би чиний үр удмыг дорно зүгээс авчран, чамайг өрнө зүгээс цуглуулна.


ЭЗЭН түүнд хандан, —Чи өөрийн хүчээр явж, Израилийг Мидианы гараас аврагтун. Би чамайг илгээж байгаа бус уу? гэв.


Абсалом зарц нартаа тушааж, —Одоо анхаар! Амноны зүрх дарсанд хөгжих үед, мөн би та нарт “Амноныг цохигтун” хэмээн өгүүлмэгц түүнийг алагтун. Бүү айгтун. Би өөрөө та нарт тушааж байгаа бус уу? Хүчтэй, зоригтой бай гэв.


Гэвч Петр, Иохан нар тэдэнд —Та нарын үгийг Бурханыхаас илүүд үзэх нь Бурханы өмнө зөв үү? Өөрсдөө шүүцгээ.


Овгийнхоо бүх ахмадууд болон түшмэдээ миний өмнө цуглуул. Би тэдний чихэнд эдгээр үгсийг сонсгож, тэдэнд гэрч болгохоор тэнгэр газрыг дуудъя.


ЭЗЭН Бурханы чинь өгсөн газар та нарын өмнө байна. Өвөг дээдсийнхээ Бурхан ЭЗЭНий та нарт айлдсан ёсоор явж, түүнийг эзэмшицгээ. Бүү ай. Бүү зүрхшээ” гэж билээ.


Ингээд Иошуа ард олны захирагчдад тушаан хэлсэн нь —


Бид Мосег бүх юманд дагаж байсан шигээ, таныг мөн дагах болно. Харин зөвхөн таны Бурхан ЭЗЭН Мосетэй хамт байсан шиг тантай хамт байх болтугай.


Ингээд ЭЗЭН Иошуад —Бүү ай. Бүү зориг мох. Цэргийн бүх эрчүүдийг авч яван, Аи уруу довтол. Хар, Би Аин хааныг түүний ард олон, хот, мөн газар нутгийг нь чиний гарт өгсөн.


Мөн ЭЗЭН Иошуад —Тэднээс бүү ай. Учир нь Би тэднийг гарт чинь өгсөн. Тэдний нэг нь ч та нарыг сөрөн зогсож чадахгүй гэж айлдлаа.


Харин та нар тууштай байж, бүү зүрх алд. Та нарын ажил шагналтай юм гэв.


Би чамтай хамт байгаа тул бүү ай! Өөрийнхөө талаар бүү санаа зов. Учир нь Би чиний Бурхан. Би чамайг тэнхрүүлж, үнэхээр чамд тусална. Би заавал Өөрийн зөв баруун мутраар чамайг хамгаална».


ЭЗЭН Иосефтой хамт байсан учир түүний бүх ажил үйлс бүтэмжтэй болж, тэр өөрийн эзэн Египет хүний гэрт сууж байлаа.


Түүний эзэн нь ЭЗЭН түүнтэй хамт байгааг харж, мөн ЭЗЭН түүний хийсэн бүхнийг бүтэмжтэй болгож байгааг үзэв.


Дараа нь Тэр Нуны хүү Иошуад тушааж —Чи Израилийн хөвгүүдийг Миний тэдэнд тангарагласан газарт аваачих болно. Тиймээс тууштай, зоригтой бай. Би чамтай хамт байна гэжээ.


Тушаалыг тань эсэргүүцэн, тушааж хэлсэн үгийг тань дагаагүй хэн боловч үхэх болно. Гагцхүү тууштай бөгөөд зоригтой бай гэлээ.


ЭЗЭН Иошуад —Би Мосетэй хамт байсан шигээ чамтай хамт байх болно гэдгийг мэдүүлэхийн тулд өнөөдөр Би чамайг бүх Израилийн нүдний өмнө өргөмжилж эхлэх болно.


Ийнхүү ЭЗЭН Иошуатай хамт байж, түүний алдар цуу нь тэр нутаг даяар тархав.


Иошуа тэдэнд —Бүү айж эмээгтүн. Хүчтэй бөгөөд зоригтой бай. Учир нь та нартай дайтах бүх дайсныг чинь ЭЗЭН ингэх болно гэлээ.


Эдгээр тэмдгүүд чамд ирэхэд, юу дуртайгаа үйлдэгтүн. Учир нь Бурхан чамтай хамт байна.


Тэгээд Давид өөрийн хүү Соломонд хандан —Тууштай бөгөөд зоригтой байж үйлдэгтүн. Миний Бурхан болох Бурхан ЭЗЭН чамтай хамт байгаа тул бүү ай, бүү шантар. ЭЗЭНий өргөөний үйлчлэлд зориулсан бүх ажил дуусах хүртэл Тэр чамайг хаяхгүй, чамайг мартахгүй.


—Энэ хүмүүсийн хуйвалдаан гэж үзэж байгаа бүхнийг хуйвалдаан гэж хэлж болохгүй. Тэдний айж байгаа юмнаас бүү ай, бүү түгш.


Тэрээр —Ихэд хүндлэгддэг хүн ээ, бүү ай. Амар амгалан чамд байг. Зоригийг ав, зоригтой болтугай! гэв. Тэр надад ингэж хэлэнгүүт би хүч тэнхээтэй болж, —Миний эзэн та намайг хүч тэнхээтэй болгосон учир ярьж хайрла гэв.


Гэвч одоо Зеруббабел аа, зоригтой байгтун” гэж ЭЗЭН тунхаглаад “Тэргүүн тахилч, Иехозадакийн хөвгүүн Иошуа мөн зоригтой байгтун. Энэ газрын ард түмэн та нар бүгдээрээ зоригтой байгтун” гэж ЭЗЭН тунхаглаад “Би та нартай хамт байгаа учраас ажиллагтун” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдав.


“Та нарыг Египетээс гарах үед Миний та нарт тогтоосон амлалтын хувьд, Миний Сүнс та нарын дунд оршиж байгаа. Бүү айгтун”.


Swiv nou:

Piblisite


Piblisite