Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иона 3:9 - Ариун Библи 2004

9 Бурхан эргэж, зөөлрөн, биднийг устгахгүйгээр Өөрийн шатаж буй уур хилэнг татахыг хэн мэдэх билээ? гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

9 Бурхан эргэж зөөлрөн, шатаж буй уур хилэнгээ татан биднийг устгахгүй ч юм бил үү хэн мэдэх билээ? гэв.

Gade chapit la Kopi




Иона 3:9
14 Referans Kwoze  

Давид —Хүүг амьд байх үед би мацаг барин, уйлж байсан нь “ЭЗЭН намайг нигүүлсэж, хүүг амьдруулах магад” хэмээн санасны учир юм.


Хөлөг онгоцны ахмад Ионагийн дэргэд ирж, —Чи яагаад унтана вэ? Босож, бурхнаа дууд! Бурхан бидэнд санаа тавьж, бид сөнөхгүй байж магадгүй шүү гэж хэлэв.


Тэр тэдний төлөө Өөрийн гэрээг санаж, Өөрийн хайр энэрлийн үлэмж ихийн ёсоор зөөлрөв.


Мууг үзэн яд, сайныг хайрла. Дааман хаалган дээр шударга ёсыг тогтоо. Тэгвэл түмэн цэргийн ЭЗЭН Бурхан Иосефын үлдэгсдэд нигүүлсэнгүй хандаж магадгүй.


Та Өөрийн бүх уур хилэнг зайлуулсан. Та Өөрийн шатаж буй уураас эргэн буцсан.


Өө, ЭЗЭН, буцаж ирээч. Хэдий болтол вэ? Өөрийн зарц нарыг өрөвдөөч.


Тийм учраас одоо өөрсдийн замууд болон үйлсээ засаж, өөрсдийн Бурхан ЭЗЭНий дуу хоолойг дага. ЭЗЭН та нарын эсрэг зарласан золгүй явдлын талаар Өөрийн бодлоо өөрчилнө.


Тиймээс хаан минь, миний зөвлөгөө танд таалагдах болтугай. Зөв шударгыг үйлдсэнээр нүглүүдээсээ салж, ядууст энэрэл үзүүлснээр гэм буруугаа арилгагтун. Тэгвэл таны хөгжил цэцэглэл уртсаж магадгүй” гэв.


Та нар хавдар өвчнийхөө болон энэ газрыг хоосруулагч хулганыхаа дүрсүүдийг хийж, Израилийн Бурханыг алдаршуулбал, магадгүй та нараас, та нарын бурхдаас, мөн энэ нутгаас Бурхан мутраа холдуулна буй заа.


Ингээд тэд Ионаг барьж аваад, далайд хаясан бөгөөд далай догшрон ширүүсэхээ болив.


ЭЗЭНд залбирч, —ЭЗЭН, би нутагтаа байхдаа хэлсэн зүйл минь энэ биш гэж үү? Та бол нигүүлсэнгүй, өрөвч Бурхан, уурлахдаа удаан, хайр энэрлээр бялхам бөгөөд гай гамшгийг зөөлрүүлэгч Нэгэн гэдгийг би мэдэж байсан учраас би хурдхан Таршиш уруу зугтсан билээ.


Дэлхийн бүхий л даруу хүмүүс ээ, та нар ЭЗЭНийг хай. Түүний захирамжийг тээж ирсэн хүмүүс ээ, зөв шударгыг хай, төлөв байдлыг хай. Магадгүй ЭЗЭНий уурын өдөр та нар нуугдсан байх болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite