Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иона 3:10 - Ариун Библи 2004

10 Өөрсдийн бузар булай замаа орхисон тэдний үйлсийг Бурхан үзээд тэдэн дээр буулгана гэж тунхагласан гай гамшгийн талаарх бодлоо зөөлрүүлээд, сүйрэл буулгаагүй билээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

10 Муу замаа орхисон үйлсийг нь Бурхан үзээд тэдэн дээр буулгана гэж тунхагласан гай гамшгийн талаарх бодолоо зөөлрүүлээд, сүйрэл буулгаагүй билээ.

Gade chapit la Kopi




Иона 3:10
18 Referans Kwoze  

Хэрэв Миний эсэргүүцэн ярьсан тэр үндэстэн өөрийн бузар муугаасаа эргэвэл Би тэдэн дээр буулгахаар төлөвлөж байсан гамшгийн талаар зөөлөрнө.


Тэгээд тэр босож, эцэг уруугаа явжээ. Харин эцэг нь түүнийг холоос хараад, ихэд өрөвдөн гүйн ирж, тэврээд үнсэв.


ЭЗЭН энэ тухай Өөрийн бодлоо өөрчилсөн. —Энэ нь бас болохгүй гэж Эзэн БУРХАН айлдлаа.


Шүүлт дээр Ниневегийн хүмүүс энэ үеийнхэнтэй хамт босож, тэднийг яллах болно. Учир нь тэд Ионагийн тунхаглалд гэмшсэн юм. Үзэгтүн, энд Ионагаас ч агуу зүйл байна.


Тиймээс ЭЗЭН Өөрийн ард түмэн дээр буулгана гэж айлдсан хөнөөлт санаагаа өөрчлөв.


ЭЗЭН энэ тухай Өөрийн бодлоо өөрчилсөн. —Энэ нь болохгүй гэж ЭЗЭН айлдсан.


Та нар хувцсаа биш, харин зүрх сэтгэлээ тастан урагтун”. Одоо өөрсдийн Бурхан ЭЗЭН уруу эргэгтүн. Учир нь Тэр бол нигүүлсэнгүй, өрөвч, уурлахдаа удаан, хайр энэрлээр бялхам, бузар мууд ч зөөлөн ханддаг билээ.


ЭЗЭНд залбирч, —ЭЗЭН, би нутагтаа байхдаа хэлсэн зүйл минь энэ биш гэж үү? Та бол нигүүлсэнгүй, өрөвч Бурхан, уурлахдаа удаан, хайр энэрлээр бялхам бөгөөд гай гамшгийг зөөлрүүлэгч Нэгэн гэдгийг би мэдэж байсан учраас би хурдхан Таршиш уруу зугтсан билээ.


Мөн Иерусалимыг сүйтгэхээр Бурхан тэнгэр элчээ тийшээ илгээв. Гэвч тэнгэр элч Иерусалимыг сүйтгэхэд бэлэн байх үед ЭЗЭН хараад, гай гамшиг буулгах гэж байгаадаа харуусаж, сүйрүүлэгч тэнгэр элчид хандан —Хангалттай. Одоо гараа авагтун гэж тушаав. ЭЗЭНий тэнгэр элч иебус хүн Орнаны үтрэмийн хажууд зогсож байв.


ЭЗЭН та нарт нигүүлсэнгүй хандан хүлээж байна. Тиймээс Тэр та нарт өршөөл үзүүлэн өндөрт байж байна. Учир нь ЭЗЭН бол шударга ёсны Бурхан. Түүнийг хүлээгчид нь бүгдээрээ ерөөгдсөн ажээ!


Тэдэн дээр авчрах гэж Миний төлөвлөдөг бүх гай гамшгийг Иудагийн гэр сонсож магад. Ингэснээр хүн бүр өөрийн бузар муу замаасаа эргэх юм. Тэгэхэд Би тэдний гэм буруу болон тэдний нүглийг уучилна гэжээ.


“Хэрэв та нар үнэхээр энэ нутагт үлдвэл, Би та нарыг нураах биш, босгох бөгөөд та нарыг тастчин сугалах биш, тарин суулгах болно. Учир нь та нарт учруулсан гай гамшгийн талаар Би зөөлөн хандах болно.


Асар олон амьтад мэт, баруун зүүн гарынхаа хоорондохыг мэддэггүй зуун хорин мянгаас илүү хүнтэй их хот Ниневег Би өрөвдөхгүй байх байсан гэж үү? гэж айлдав.


Гэм нүглээ нуун далдлагч хэзээ ч амжилтанд хүрэхгүй. Харин гэм нүглээ хүлээн зөвшөөрч, тэдгээрийг хаягч хүн хайр энэрлийг хүртэнэ.


Нэгэн мөчид Би үндэстнийг, эсвэл хаанчлалыг үндсээр нь тастаж, нурааж, устгах тухай ярьж магадгүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite