Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иона 2:6 - Ариун Библи 2004

6 Би уулсын бэл уруу уруудан, дэлхий өөрийн хаалтнуудтайгаа миний эргэн тойронд мөнхөд байлаа. Гэвч, миний Бурхан ЭЗЭН, Та миний амийг нүхнээс гаргасан.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

6 Уулсын уг уруу ороов. Хөндөл нь надад үүрд хаалттай Тэр газар уруу би уруудлаа. Гэсэн ч Бурхан ЭЗЭН минь, Амийг минь Та нүхнээс гаргалаа.

Gade chapit la Kopi




Иона 2:6
25 Referans Kwoze  

ЭЗЭН, Та миний сэтгэлийг Үхэгсдийн орноос татан гаргасан. Би нүх уруу доошоо явахгүйн тулд Та намайг амьд үлдээсэн.


Учир нь Та миний сэтгэлийг Үхэгсдийн оронд орхихгүй. Та Өөрийн Ариун Нэгэнд ч ялзрахыг зөвшөөрөхгүй.


Би өөрийн жаргалын төлөө их зовлон амссан. Та миний сүнсийг сүйрлийн нүхнээс хамгаалав. Учир нь миний бүх нүглийг Та нурууныхаа араар хаясан.


Уулс Таныг хараад доргин чичирч, ширүүн аадар бороо хаман өнгөрлөө. Газрын гүн дуу чимээгээ гаргаж, гараа өндөрт өргөлөө.


Тэрээр зогсож, газрыг хэмжсэн. Тэрээр харж, үндэстнүүдийг цочоосон. Тийм ээ, мөнхөд байгч уулс нурж, эртний толгод хотойв. Түүний замууд үүрдийнх юм.


Хэн усыг гарынхаа алганд хэмжиж, тэнгэрийг төөлсөн бэ? Хэн газрын тоосыг хэмжүүрээр тоолж, уулсыг жинлүүрээр жинлэн, толгодыг хос дэнсээр дэнсэлсэн бэ?


Өө, ЭЗЭН, надад хурдхан хариулаач, сүнс минь доройтож байна. Надаас нүүрээ бүү нуугаач. Эс тэгвээс би нүх уруу доош одогчдын адил болох юм.


Уулс өргөгдсөн. Хөндий талууд Таны тэдэнд оноож тогтоосон газар уруу доош суусан.


Та түүнийг хувцсаар халхлахын адил гүнээр бүрхсэн. Их ус уулсын дээр байлаа.


Та хүч тэнхээг бүслэн Өөрийн хүч чадлаар уулсыг цогцлуулдаг.


Харин ч, Бурхан, Та тэднийг сүйрлийн нүхэнд унагана. Цус урсгагч, мэхлэгч хүмүүс насныхаа хагасыг ч наслахгүй. Харин би Танд итгэх болно.


“Би доошоо нүх уруу очвол миний цус ямар ашигтай вэ? Тоос шороо Таныг магтах уу? Тэр нь Таны итгэлтэй байдлыг тунхаглах уу?


Тэрээр миний сүнсийг нүхэнд унахаас зольсон бөгөөд миний амь гэрлийг үзнэ” гэх болно.


тэр нь өнөөх хүнийг нигүүлсэж, “Нүхэнд унахаас түүнийг авар. Би золиосыг олов” хэмээг.


Миний хилэнгийн гал дүрэлзэн Үхэгсдийн орны гүнд хүртэл шатааж, газрыг ургацтай нь залгин, уулсын суурьд ч гал тавина.


Би мөн чамд хэлье. Чи бол Петр. Энэ хадан дээр Би Өөрийн чуулганыг босгох бөгөөд түүнийг Үхэгсдийн орны хаалга дийлэхгүй.


Үхэгсдийн орны утас намайг хүрээлжээ. Үхлийн урхинууд миний өмнө тулгарчээ.


Үхлийн уяа намайг ороож, Үхэгсдийн орны аймшгууд над дээр иржээ. Би зовлон зүдгүүр хийгээд уй гашуутай ч учирсан.


“Би амьдралынхаа дунд үед Үхэгсдийн орны дааман хаалгаар орж, өөрийнхөө он жилүүдийн үлдэгдлийг алдах ёстой боллоо” гэж би хэлсэн.


Би чамайг эртний хүмүүс уруу нүхэнд орогсодтой хамт доошоо унагана. Чамайг оршин суугчтай болгохгүйн тулд Би чамайг нүхэнд орогсодтой хамт, эртний зэлүүд нутаг мэт газрын нам хэсгүүдэд суулгана. Харин Би амьдын газарт алдрыг тавих болно.


Энэ нь усны дэргэдэх бүх модод өөрийнхөө өндрөөрөө бардамнахгүйн тулд, оройгоо үүлэн дунд хүргэхгүйн тулд, сайтар услагдсан хүчит модод өндрөөрөө цэх босохгүйн тулд юм. Учир нь тэд бүгд үхэлд, газар доорхид, хүний хөвгүүдийн дунд, нүхэнд орогчидтой хамт өгөгдсөн билээ».


Би гүн намагт живсэн бөгөөд тэнд хөл тогтох газар үгүй. Би гүн усанд орж, үерт автсан.


Swiv nou:

Piblisite


Piblisite