Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иона 2:4 - Ариун Библи 2004

4 Иймээс би “Би Таны мэлмийнээс зайлуулагдсан. Гэсэн ч би Таны ариун сүмийг дахин үзнэ” гэж хэлэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

4 “Би мэлмийнээс тань зайлуулагдсан ч Ариун сүмийг тань дахин үзнэ” гэж би хэлэв.

Gade chapit la Kopi




Иона 2:4
20 Referans Kwoze  

Би сандран байхдаа “Би Таны мэлмийн өмнөөс таслагдсан билээ” гэв. Гэсэн ч би Тан уруу хашхирахад Та миний гуйлтын дууг сонссон билээ.


Харин миний хувьд гэвэл, Таны элбэг хайр энэрлээр Таны өргөөнд орж, Таны ариун сүмд Таныг хүндэтгэн бөхийнө.


Би өөрийн жаргалын төлөө их зовлон амссан. Та миний сүнсийг сүйрлийн нүхнээс хамгаалав. Учир нь миний бүх нүглийг Та нурууныхаа араар хаясан.


тэд өөрсдийг нь олзолсон дайсныхаа нутагт буюу олзлолынхоо газарт бүх зүрх сэтгэл, санаа бодлоороо Тан уруу эргэж, эцэг өвгөдөд нь Таны өгсөн газар, Таны сонгосон хот болон Таны нэрд зориулан миний барьсан өргөө уруу залбирвал,


Тэрхүү албан бичигт гарын үсэг зурсныг Даниел мэдсэн үед гэртээ ороод, (дээд давхрын өрөөндөө тэрээр Иерусалимын зүг уруу харсан онгорхой цонхтой байлаа) урьд хийж байсан ёсоор өдөр бүр гурван удаа өвдөг сөгдөн, Бурханыхаа өмнө залбиран, талархал өргөж байлаа.


Та нарын бүх ах дүүс болох Ефраимын бүх үр удмыг гарган хаясан шигээ Би та нарыг Өөрийн мэлмийнээс гарган хаяна.


Тэгээд тэр надад —Хүний хүү, эдгээр яснууд бол Израилийн хамаг гэр юм. Харагтун, тэд “Бидний яс хувхайрч, бидний найдлага мөхжээ. Бид бүрмөсөн таслагдав” хэмээдэг.


Тэгээд ЭЗЭН надад айлдахдаа Мосе, Самуел нар хүртэл Миний өмнө зогсож байсан ч Миний зүрх энэ хүмүүстэй хамт байхгүй. Тэднийг Миний оршихуйгаас зайлуулан, тэднийг явуул!


Гэвч Сион «ЭЗЭН намайг хаясан. Эзэн намайг мартсан» гэв.


Би тэдэнд өгсөн газар нутгаас, Өөрийн нэрийн төлөө ариусган тусгаарласан өргөөнөөс Израилийг таслан хаяж, мэлмийнээсээ зайлуулна. Израиль бүх ард түмнүүдийн дунд сургамж жишээ болно.


мөн тэднийг олзолсон дайснуудын нутагт тэд Тань уруу эргэж, эцэг өвгөдөд нь Таны өгсөн газар, Таны сонгосон хот, Таны нэрд зориулж миний барьсан энэ өргөө уруу Танд хандан залбирвал,


(Тэд Таны агуу нэр, Таны хүчит гар, Таны сунгасан мутрын талаар сонсоод) ирж энэ өргөөний зүг хандан залбирвал


Би ухаан балартах үедээ ЭЗЭНийг санав. Миний залбирал Тан уруу, Таны ариун сүмд хүрсэн билээ.


ЭЗЭН өдрөөр өөрийн хайр энэрлийг тушаана. Мөн шөнөөр Түүний дуу болох Миний амьдралын Бурханд хандсан залбирал надтай хамт байна.


Та намайг хамгийн гүнзгий нүхэнд, Харанхуй газруудад, гүнд тавьсан.


Таны уур хилэн намайг хүндээр дарсан бөгөөд Та Өөрийн бүх давалгаагаар намайг зовоосон. Села


Толгой дээр минь ус урссан. “Би таслагдав” гэж би хэлэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite