Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иона 1:4 - Ариун Библи 2004

4 ЭЗЭН далайд хүчит салхи илгээн, далайн шуурга босгосонд хөлөг онгоц сүйрэхэд хүрэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

4 Гэтэл ЭЗЭН, далай уруу их салхи илгээн далай дээр хүчит шуурга босгож хөлөг онгоцыг сүйрэхэд хүргэв.

Gade chapit la Kopi




Иона 1:4
13 Referans Kwoze  

Учир нь харагтун, уулсыг бий болгож, салхийг бүтээж, Өөрийн бодлуудаа хүнд тунхагладаг, үүрийн туяаг харанхуй болгож, дэлхийн өндөр газруудад гишгэн явдаг Нэгэн болох Түүний нэр нь түмэн цэргийн ЭЗЭН Бурхан юм.


Тэрээр дэлхийн зах хязгааруудаас уур манангуудыг дээшээ хөөрүүлдэг. Тэр бол бороонд зориулан аянга цахилгааныг бүтээж, Өөрийн агуулахуудаас салхийг гаргадаг.


ЭЗЭН салхийг өөрчлөн өрнийн хүчит салхи болгосонд царцаанууд Улаан тэнгис уруу хөөгдөв. Египетийн бүх нутагт нэг ч царцаа үлдсэнгүй.


Тэнд ЭЗЭНээс салхи гаран, далайгаас бөднө шувуудыг авчран, тэдгээрийг хуарангийн дэргэд, хуарангийн эргэн тойронд наад талдаа нэг өдөр орчмын аяны зайнд, нөгөө талдаа нэг өдөр орчмын аяны зайнд, газрын гадаргуу дээр хоёр тохой орчим зузаан болтол унагав.


Та Өөрийн салхиар үлээсэнд, далай тэднийг нөмрөв. Их усанд тэд тугалга мэт живэв.


Мосе гараа далай дээгүүр сунгав. ЭЗЭН шөнийн турш дорнын хүчит салхиар далайн усыг ухраасанд, ус хуваагдаж, хуурай газар гарав.


Мосе Египетийн газар дээгүүр таягаа өргөхөд, ЭЗЭН дорнын салхийг өдөржин, шөнөжин уг нутаг уруу салхилуулав. Өглөө болоход дорны салхи царцаануудыг авчирсан байв.


ЭЗЭН таалдаг аливаа зүйлээ Тэнгэрт ба газарт хийгээд далайнуудад ба бүх гүн газруудад үйлддэг билээ.


Түүнийг дуугарахад тэнгэрүүд дээр ус хүржигнэх бөгөөд Тэрээр газар дэлхийн адгаас үүлсийг хөөргөдөг. Тэрээр бороонд зориулж аянга цахилгааныг бий болгож, Өөрийн агуулахуудаас салхийг гаргадаг.


Гал ба мөндөр, цас ба үүлс, Түүний үгийг гүйцэтгэдэг шуурга салхи,


Swiv nou:

Piblisite


Piblisite