Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иохан 9:29 - Ариун Библи 2004

29 Бурхан Мосед айлдсаныг бид мэднэ. Харин энэ хүний хувьд, бид Түүний хаанаас ирснийг нь ч мэдэхгүй гэсэнд

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

29 Мосед, Бурханы айлдсаныг бид мэднэ. Харин Түүнийг хаанаас ирснийг нь ч бид мэдэхгүй гэсэнд

Gade chapit la Kopi




Иохан 9:29
28 Referans Kwoze  

Есүс хариуд нь тэдэнд —Хэдийгээр Би Өөрийнхөө тухай гэрчилж байгаа ч гэсэн, Миний гэрчлэл үнэн байна. Учир нь Би хаанаас ирснээ, хаашаа явахаа мэднэ. Харин та нар Миний хаанаас ирснийг, эсвэл хаашаа явахыг мэдэхгүй.


Ийнхүү Бурханы тусламжийг хүртсэнээр өдгөөг хүртэл би их, бага хүмүүст гэрчлэн зогсохдоо эш үзүүлэгчид болон Мосегийн хэлсэн нь биелэх ёстой гэдгээс өөр юуг ч ярьж байгаагүй.


Тэд энэ үгийг хүртэл сонсож байлаа. Тэгснээ дуугаа өндөрсгөн —Энэ мэтийн хүнийг газрын хөрснөөс арчин хая. Тэр амьд байх ёсгүй хэмээн хашхиралдав.


“Хэн чамайг бидний захирагч, шүүгч болгосон юм бэ?” хэмээн хэлэгдэж, тэдэнд гологдсон өнөөх Мосег үүргэнийн бутанд үзэгдсэн тэнгэр элчийн гараар захирагч, бас чөлөөлөгч болгохоор Бурхан илгээсэн ажгуу.


Фарисайчууд сохор байсан хүнийг хоёр дахь удаагаа дуудаад, түүнд —Бурханд алдрыг өргө. Тэр хүн нүгэлтэйг бид мэднэ гэсэнд


фарисайчуудын зарим нь —Тэр Амралтын өдрийг сахидаггүй учир Бурханаас ирсэн хүн биш гэв. Харин зарим нь —Нүгэлт хүн тийм тэмдгүүдийг хэрхэн үйлдэж чадах билээ? гэлээ. Тэгээд тэдний дунд хагарал гарав.


Гэлээ ч энэ хүн хаанаас ирснийг бид мэднэ. Харин Христийг ирэхэд Түүнийг хаанаас ирэхийг хэн ч мэдэхгүй гэж ярьж байлаа.


Яагаад гэвэл Хууль Мосегээр өгөгдсөн бол, нигүүлсэл ба үнэн нь Есүс Христээр дамжуулан ирсэн билээ.


Тэд Есүсийг буруутгаж эхлэн —Энэ хүн манай үндэстнийг төөрөгдүүлэн, Цезарьт татвар төлөхийг хорьж, Өөрийгөө Христ, Хаан гэж байхыг нь бид харсан гэсэнд


Энэ хүн “Би Бурханы сүмийг устгаад, гурав хоногийн дотор дахин барьж чадна” гэж хэлж байсан гэв.


Харин фарисайчууд үүнийг сонсоод, —Энэ хүн чинь зөвхөн чөтгөрүүдийн захирагч Беелзебулээр л чөтгөрүүдийг хөөн зайлуулдаг гэж хэлсэнд,


“Миний зарц Мосегийн хуулийг санагтун. Хоребт бүх Израилийн төлөө Миний түүнд тушаасан тогтоол, зарлигуудыг ч сана.


Хуаранд байхдаа тэд Мосед болон ЭЗЭНий ариун хүн Ааронд атаархсанд


Тэр Өөрийн зарц Мосег, Өөрийн сонгосон Аароныг илгээсэн.


Тэр Өөрийн замыг Мосед, Өөрийн үйлсийг Израилийн хөвгүүдэд мэдүүлсэн.


Харин би бол өт, хүн биш! Би бол хүмүүсийн буруутгал бөгөөд ард олонд жигшигдсэн юм.


Иехү эзнийхээ зарц нар дээр ороход нэг нь түүнээс —Бүх юм зүгээр үү? Тэр галзуу яагаад чам уруу ирсэн юм бэ? гэж асуув. Тэрээр тэдэнд —Та нар хүнийг болон түүний ярьсныг мэднэ шүү дээ гэв.


Мөн “Хаан тушаахдаа «Намайг эсэн мэнд буцан иртэл энэ хүнийг шоронд байлган, зөвхөн талх усаар хомсхон тэжээ» гэж байна” гэж хэл гэв.


Түүнээс хойш ЭЗЭНтэй нүүр нүүрээрээ учирч, таньж мэдсэн Мосе шиг эш үзүүлэгч Израильд гарсангүй.


Мосе —Эдгээр бүх үйлсийг хийлгэхээр ЭЗЭН намайг илгээснийг та нар үүгээр мэдэх болно. Учир нь энэ бол миний өөрийн хийж буй зүйл биш юм.


Есүс сүм дотор хашхиран сургаж —Та нар Намайг мэднэ. Бас Миний хаанаас ирснийг ч мэднэ. Би Өөрөөсөө ирсэн биш, харин Намайг Илгээгч нь үнэн мөн. Та нар Түүнийг мэдэхгүй.


өнөөх хүн —Тэр миний нүдийг нээсэн байтал та нар Түүнийг хаанаас ирснийг нь ч мэдэхгүй байгаа нь гайхалтай юм байна.


Эрт үед эш үзүүлэгчдээр дамжуулан эцэг өвгөдөд олон хэсгээр болон янз бүрийн арга замаар айлдсан Бурхан


эдгээр эцсийн өдрүүдэд Өөрийн Хүүгийн дотор бидэнд хандаж айлдав. Тэр Хүүгээ бүхний өвлөгчөөр томилсон бөгөөд Хүүгээрээ ертөнцийг бүтээсэн билээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite