Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иохан 8:43 - Ариун Библи 2004

43 Миний юу хэлж байгааг та нар яагаад ойлгохгүй байна вэ? Яагаад гэвэл та нар Миний үгийг сонсож чадахгүй байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

43 Миний юу хэлж байгааг та нар яагаад ойлгохгүй байна вэ? Энэ нь та нар үгийг минь сонсож чадахгүй байгаагийн учир юм.

Gade chapit la Kopi




Иохан 8:43
18 Referans Kwoze  

Би Эцэгийнхээ нэрээр ирсэн юм. Гэтэл та нар Намайг хүлээж аваагүй. Хэрэв өөр нэгэн өөрийнхөө нэрээр ирвэл, та нар түүнийг хүлээн авна.


Хэрэв хэн нэгэн нь Түүний хүслийг үйлдэхийг хүсэж байвал тэр нь энэ сургаал Бурханаас ирсэн үү, эсвэл Би Өөрөөсөө ярьж байна уу гэдгийг мэднэ.


Зөрүүд, зүрх ба чихэндээ хөвч хөндүүлээгүй та нар Ариун Сүнсийг үргэлж эсэргүүцдэг. Та нар эцэг өвгөдийнхөө үйлдсэнийг үйлддэг.


Тэд үүнийг сонсоод, дагалдагчдаас олонх нь —Энэ чинь хэцүү үг байна. Үүнийг хэн сонсож чадах вэ? гэцгээв.


Тэдэнд Эцэгийнхээ тухай Тэр хэлснийг тэд ойлгосонгүй.


Сонсгохын тулд би хэнд хэлж, сануулга өгөх юм бэ? Үзэгтүн, тэдний чих таглагдсан бөгөөд тэд сонсож чадахгүй. Үзэгтүн, ЭЗЭНий үг тэдэнд зэмлэл болов. Тэд түүнийг таашаасангүй.


Хар санаатнууд шударга ёсыг ойлгохгүй. Харин ЭЗЭНийг хайгч нар бүх юмыг ойлгодог.


Тэд мэддэггүй, тэд ойлгодоггүй. Учир нь Тэр тэднийг харах чадваргүй байлгахын тулд тэдний нүдийг бүтээж, тэднийг ойлгох чадваргүй байлгахын тулд тэдний зүрхийг хаасан.


Тэр —Яв. Ард олонд үүнийг хэлтүгэй! “Сонссоор бай. Гэвч бүү ухамсарла. Үзсээр бай. Гэвч бүү ойлго”.


Гэвч тэд ЭЗЭНий бодлыг мэддэггүй бөгөөд Түүний зорилгыг ойлгодоггүй. Учир нь Тэр тэднийг үтрэмд юүжилсэн тариа мэт цуглуулав.


Ухаантай хэн боловч эдгээр зүйлсийг ойлго. Гярхай нэгэн эдгээрийг мэдэг. Учир нь ЭЗЭНий замууд зөв юм. Шударга зөв нь түүгээр алхаж, харин нүгэлтнүүд түүнд бүдрэх болно.


Ухаардаг хүн алга. Бурханыг хайдаг хүн алга.


Учир нь энэ ард түмний зүрх нь хатуурч, чихээрээ дөнгөж сонсон, нүдээ аньжээ. «Эс бөгөөс тэд нүдээрээ харж, чихээрээ сонсож, зүрхээрээ ухаарч, эргэж буцах байсан бөгөөд Би тэднийг эдгээх байсан» гэсэн байдаг” гэсэн юм.


Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Үхэгсэд Бурханы Хүүгийн дууг сонсох цаг ирж байгаа бөгөөд одоо ирчихээд байна. Сонсогчид нь амьдрах болно.


тэд Түүнд —Бид Абрахамын удам бөгөөд хэзээ ч хэнд ч боолчлогдож байгаагүй. “Та нар эрх чөлөөтэй болно” гэж Та юунд хэлнэ вэ? гэв.


Тэд Түүнд —Бидний эцэг бол Абрахам мөн гэсэнд Есүс тэдэнд —Хэрэв та нар Абрахамын хүүхдүүд байсан бол, Абрахамын хийснийг үйлдэхсэн.


Swiv nou:

Piblisite


Piblisite