Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иохан 7:38 - Ариун Библи 2004

38 Надад итгэдэг хүн “Түүний дотроос амийн усны гол урсах болно” гэж Сударт хэлсэнчлэн байх болно гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

38 Бичвэр хэлсэнчлэн Надад итгэгчийн дотроос амийн усны гол урсах болно гэв.

Gade chapit la Kopi




Иохан 7:38
16 Referans Kwoze  

Харин өөрт нь Миний өгөх уснаас уугч хэн ч хэзээ ч цангахгүй. Харин Миний өгөх ус тэр хүний дотор мөнх аминд хүртэл оргилох булаг болно гэхэд,


ЭЗЭН чамайг ямагт удирдан, хатсан газарт чиний хүслийг хангаж, чиний ясанд тэнхээ өгнө. Чи усалсан цэцэрлэг мэт, ширгэшгүй ундаргатай булаг мэт байх болно.


Учир нь Би ангамал хөрсөн дээр ус асгаж, хуурай газар дээр горхи урсгана. Би чиний үр ач нарын дээр Өөрийн Сүнсийг асгаж, хойч үед чинь Өөрийн ерөөлийг өгнө.


Тэгээд та нар авралын худгаас баяртайгаар ус татна.


Есүс түүнд —Хэрэв чи Бурханы бэлгийг болон “Надад уух юм өгөөч” гэж байгаа хүн хэн болохыг мэдсэнсэн бол чи Түүнээс гуйхад Тэр чамд амийн усыг өгөх байсан гэж айлдсанд,


Шударга зөв хүний ам амьдралын ундарга бол Хүчирхийлэл нь хар санаатны аманд нууцлагддаг.


Тэр өдөр амийн ус Иерусалимаас урсан гарч, хагас нь дорнын тэнгис уруу, нөгөө хагас нь өрнийн тэнгис уруу чиглэнэ. Энэ нь өвөл зунгүй урсах болно.


Хүмүүний амнаас гарах үгс гүний ус мэт бөгөөд Мэргэн ухааны ундарга нь шоржигнон урсах горхи мэт буюу.


“Миний хувьд энэ бол тэдэнтэй байгуулах Миний гэрээ” хэмээн ЭЗЭН айлдаж байна. “Чиний дээр байгаа Миний Сүнс, чиний аманд тавьсан Миний үгс нь чиний амнаас ч, чиний хүүхдүүдийн амнаас ч, чиний хүүхдүүдийн үр удмын амнаас ч одооноос эхлэн үүрд мөнх салахгүй” гэж ЭЗЭН айлдаж байна.


ЭЗЭН Бурхан чинь чиний төлөө та нарын дундаас, ах дүү нарын чинь дотроос над шиг нэгэн эш үзүүлэгчийг гаргаж ирнэ. Та нар түүнийг сонсогтун.


Учир нь алив сайн, зөвт байдал ба үнэн дотор гэрлийн үр жимс байна.


Тэгээд доголон хүн буга мэт дүүлж, хэлгүй нь баяртайгаар хашхирна. Учир нь цөлөөс ус гарч, Арабад урсана.


“Цангасан хүн бүр ус уруу ирэгтүн. Мөнгөгүй хүн бүр ирж, худалдан авч, идэгтүн. Ирж, мөнгөгүйгээр, үнэгүйгээр дарс, сүү худалдан авагтун.


Swiv nou:

Piblisite


Piblisite