Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иохан 5:10 - Ариун Библи 2004

10 Тиймээс иудейчүүд мөнөөх эдгээгдсэн хүнд —Өнөөдөр Амралтын өдөр, та дэвсгэрээ авч явж болохгүй гэжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

10 Тиймээс иудейчүүд мөнөөх эдгээгдсэн хүнд —Өнөөдөр Амралтын өдөр, чи дэвсгэрээ авч явж болохгүй гэжээ.

Gade chapit la Kopi




Иохан 5:10
19 Referans Kwoze  

фарисайчуудын зарим нь —Тэр Амралтын өдрийг сахидаггүй учир Бурханаас ирсэн хүн биш гэв. Харин зарим нь —Нүгэлт хүн тийм тэмдгүүдийг хэрхэн үйлдэж чадах билээ? гэлээ. Тэгээд тэдний дунд хагарал гарав.


Харин фарисайчуудын зарим нь —Та нар чинь Амралтын өдөр хууль бус зүйл юунд үйлдэнэ вэ? гэхэд


ЭЗЭН ингэж айлдаж байна. ”Амралтын өдөр ямар нэгэн ачаа үүрэхээс, эсвэл Иерусалимын дааман хаалгаар ямар нэгэн зүйл авчрахаас өөрсдөө болгоомжил.


Есүс Амралтын өдөр эдгээсэнд дургүйцсэн синагогийн захирагч хурсан олонд хандаж —Ажил төрлөө амжуулах ёстой зургаан өдөр байдаг. Тиймээс Амралтын өдөр биш, харин тэдгээр өдрүүдэд л ирж эдгээлгэ гэхэд


тэдэнд —Амралтын өдөр сайныг үйлдэх эсвэл мууг үйлдэх, амь аврах эсвэл амь хөнөөхийн аль нь хуульд нийцэх вэ? гэсэн боловч тэд дуугарсангүй.


Фарисайчууд Түүнд —Нааш хараач. Яагаад тэд Амралтын өдөр хууль бус зүйл хийнэ вэ? гэж асуусанд,


Есүс эдгээр зүйлсийг Амралтын өдөр үйлдэж байсан тул иудейчүүд Түүнийг хавчих болов.


Мосегийн Хуулийг зөрчихгүйн тулд хэрэв хүн Амралтын өдөр ч хөвч хөндүүлдэг бол, Би Амралтын өдөр хүн эдгээсэн учраас та нар Надад уурлана уу?


Тэд буцаж ирээд, анхилуун үнэртэн болон үнэрт тос бэлджээ. Амралтын өдөр тэд тушаал ёсоор амрав.


Харин амралтын өдөр ачаа өргөхгүй, Иерусалимын хаалгаар орж ирэхгүйгээр амралтын өдрийг ариунаар сахихаар та нар Намайг эс сонсвол, Би хаалган дээр нь гал ноцоох бөгөөд тэр нь Иерусалимын орднуудыг залгиж, унтраагдахгүй»”.


Хэрэв чи амралтын өдрийг үл бузарлаж, Миний ариун өдөр өөрийн таашаалыг үйлдэхээс татгалзан хөлөө татвал, амралтын өдрийг баясгалант, ЭЗЭНий ариун өдрийг эрхэм хүндэт гэж нэрлэж, өөрийн замаар явалгүй, өөрийн таашаалыг хайлгүй, чалчилгүй, энэ өдрийг хүндэтгэвэл,


Хатангир гартай нэгэн хүн тэнд байжээ. Тэд Есүсийг буруутгахаар —Амралтын өдөр эдгээх нь хуульд нийцэх үү? гэж асуухад,


Иоханаас “Та хэн бэ?” гэж асуулгахаар иудейчүүд Иерусалимаас тахилч нар болон левичүүдийг илгээхэд түүний хэлсэн гэрчлэл ийм байлаа.


Харин тэр тэдэнд —Намайг эдгээсэн нэгэн надад “Дэвсгэрээ аваад, яв” гэсэн гэж хариулахад,


Тэр хүн иудейчүүд дээр очиж, өөрийг нь эдгээсэн хүн Есүс болохыг тэдэнд хэллээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite