8 Энэ үед шавь нар нь хүнс худалдан авахаар хот уруу явсан байлаа.
8 Энэ үед шавь нар нь хүнс худалдан авахаар хот явсан байлаа.
Өнөөх эмэгтэйн “Миний үйлдсэн бүхнийг Тэр надад хэлсэн” гэж гэрчилсэн үгнээс болж тэр хотоос Самарийн олон хүн Есүст итгэжээ.
Ингээд Тэр Самарийн Сухар гэдэг хотод ирлээ. Энэ хот нь Иаков өөрийн хүү Иосефтоо өгсөн газрын ойролцоо байв.
Харин Тэр тэдэнд —Та нар тэдэнд идэх юм өг гэхэд тэд —Бид явж, энэ бүх хүмүүст зориулан идэх хоол хүнс худалдаж авахгүй л бол, бидэнд таван талх, хоёр загаснаас илүү юм алга гэжээ.
Есүс болон шавь нар нь бас хуриманд уригдсан байлаа.
Самарийн нэгэн эмэгтэй ус татахаар тэнд ирэхэд Есүс түүнээс —Надад уух юм өгөөч гэж гуйв.
Тэр үед шавь нар нь ирээд, Түүнийг нэгэн эмэгтэйтэй ярилцаж байгаад гайхсан боловч хэн нь ч —Та юу хайна вэ? эсвэл —Та түүнтэй юунд ярилцана вэ? хэмээн асуусангүй.