Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иохан 3:8 - Ариун Библи 2004

8 Салхи дуртай газраараа үлээдэг. Чи дууг нь сонсовч, салхийг хаанаас ирж, хааш оддогийг мэддэггүй. Сүнснээс төрсөн хүн бүр үүнтэй адил байдаг гэж айлдав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

8 Салхи дуртай газраараа үлээдэг. Чи дууг нь сонсовч, салхийг хаанаас ирж хааш оддогийг мэддэггүй. Сүнснээс төрсөн хүн бүр ийм л байдаг гэж айлдав.

Gade chapit la Kopi




Иохан 3:8
21 Referans Kwoze  

Учир нь хүний дотор буй сүнснээс нь өөр хүний бодол санааг хэн мэддэг вэ? Түүнчлэн Бурханыхыг Бурханы Сүнснээс өөр хэн ч мэддэггүй.


Гэнэт тэнгэрээс хүчит хуй салхи мэт дуу чимээ гаран, тэдний сууцгааж байсан байр бүхэлдээ тэрхүү дуунд автагджээ.


Тэгэхэд Тэр надад айлдаж —Амьсгалд эш үзүүл, хүний хүү эш үзүүлж амьсгалд өгүүл. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Амьсгал аа, дөрвөн зүгээс ирж, эдгээр алагдагсад дээр үлээж, тэднийг амилуул»” гэв.


Хэрэв та нар Түүний зөвт гэдгийг мэдвэл, зөвийг үйлдэгч хүн бүр Түүнээс төрсөн гэдгийг бас мэднэ.


Ийнхүү залбирч байтал тэдний цугларан байсан газар нь доргин чичирхийлэв. Тэд бүгд Ариун Сүнсээр дүүрч, Бурханы үгийг зоригтойгоор ярьж эхлэв.


Энэ бүхнийг нэг, адилхан Сүнс ажиллуулдаг бөгөөд Тэр Өөрийнхөө хүссэнчлэн хүн тус бүрд хуваарилдаг аж.


Тэд цусаар биш, махан биеийн хүслээр ч биш, хүний хүслээр ч биш, харин Бурханаар төрөгсөд билээ.


Далайн давалгаануудыг нам гүм болгохоор Тэрээр шуургыг номхтгосон.


Учир нь Тэр тушааж, хар салхийг босгож, Түүгээр далайн давалгааг хуйлруулсан.


Тэрээр дэлхийн зах хязгааруудаас уур манангуудыг дээшээ хөөрүүлдэг. Тэр бол бороонд зориулан аянга цахилгааныг бүтээж, Өөрийн агуулахуудаас салхийг гаргадаг.


Салхи өмнө зүгт үлээж, тэгснээ хойд зүг уруу эргэж, Улмаар өөрийн тойргоороо дахин давтан эргэлдэх ажгуу.


“Чи дээрээс төрөх ёстой” гэж Би чамд хэлсэнд бүү гайх.


Никодем Түүнээс —Ийм юм яаж байх юм бэ? гэж асуулаа.


Swiv nou:

Piblisite


Piblisite