18 Тэгтэл иудейчүүд Түүнд —Энэ бүхнийг үйлдсэн Та бидэнд ямар тэмдгийг үзүүлэх вэ? гэв.
18 Тэгтэл иудейчүүд Түүнд —Эдгээрийг үйлдсэн Та ямар тэмдэг бидэнд үзүүлэх вэ? гэв.
Тэд Түүнд —Тийм бол бид хараад Танд итгэх ямар тэмдгийг Та үйлддэг вэ? Та одоо ямар ажил хийж байна?
Энэ нэрээр дахин сургаал заахгүй байхыг бид та нарт хатуу тушаасан. Гэтэл та нар Иерусалимыг сургаалаараа булж орхиод тэр хүний цусыг бидэнд нялзаахыг бодож байна гэв.
Тэд нөгөө хэдийг голдоо зогсоогоод, —Ямар хүч, ямар нэрээр та нар үүнийг үйлдэнэ вэ? хэмээн байцааж эхлэв.
Тэд түүнээс —Хэрэв та Христ биш, Елиа ч биш, өнөөх Эш үзүүлэгч ч биш юм бол яагаад баптисм хүртээнэ вэ? гэж асуусанд
Цугласан хүмүүс улам олон болох үед Тэр —Энэ үеийнхэн бол хорон муу үеийнхэн юм. Тэд тэмдгийг хайдаг боловч, Ионагийн тэмдгээс өөр тэмдэг тэдэнд өгөгдөхгүй.
Фарисайчууд хүрч ирээд Есүсийг сорихын тулд тэнгэрийн нэг тэмдгийг үзүүл хэмээн Түүнээс шаардаж, Түүнтэй маргалдаж эхлэв.
Түүнийг сүмд ороод сургаал зааж байхад нь ахлах тахилч нар ба олон түмний ахлагчид Түүн уруу ирж, —Та ямар эрх мэдлээр эдгээрийг үйлдэнэ вэ? Хэн Танд энэ эрх мэдлийг өгөв? гэж асуухад
Фараон та нарыг “ Гайхамшиг үзүүл” гэвэл, чи Ааронд “Таягаа авч, могой болгохоор Фараоны өмнө түүнийг хая” гэж хэл хэмээн айлдав.
Тэр өдөртөө тэрээр тэмдэг үзүүлж, —Энэ нь ЭЗЭНий айлдсан тэмдэг юм. “Үзэгтүн, энэ тахилын ширээ нуран хуваагдаж, түүний дээр байх үнс асгарах болно гэв.
Иоханаас “Та хэн бэ?” гэж асуулгахаар иудейчүүд Иерусалимаас тахилч нар болон левичүүдийг илгээхэд түүний хэлсэн гэрчлэл ийм байлаа.