Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иохан 18:4 - Ариун Библи 2004

4 Есүс Өөрт нь тулгарах энэ бүгдийг мэдэж байсан бөгөөд урагш гарч тэднээс —Та нар хэнийг эрнэ вэ? гэж асуув.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

4 Өөрт нь тулгарах бүгдийг мэдэж байсан Есүс урагш гарч тэднээс —Та нар хэнийг эрнэ вэ? гэв.

Gade chapit la Kopi




Иохан 18:4
27 Referans Kwoze  

Дээгүүр Өнгөрөх Баяраас өмнө Есүс энэ ертөнцөөс салж Эцэг уруугаа очих цаг нь болсныг мэдээд, дэлхийд байгаа Өөрийн хүмүүсийг хайрлан, тэднийг эцэст нь хүртэл хайрлав.


Есүс дахин —Та нар хэнийг эрнэ вэ? гэж асуусанд тэд —Назарын Есүсийг гэлээ.


Та Надад амийн замыг мэдүүлж, Өөрийнхөө оршихуйд Намайг баяраар дүүргэнэ” гэсэн.


Түмэн цэргүүд намайг бүслэвч Миний зүрх айхгүй. Миний эсрэг дайн гарсан ч, Энэ бүгдийн дунд би итгэлтэй байх болно.


Үүний дараа Есүс бүх юм эдүгээ гүйцэлдсэнийг мэдээд Судар биелэгдэхийн тулд —Би цангаж байна гэлээ.


Учир нь Есүс Өөрийг нь барьж өгөх нэгнийг мэдэж байсан тул “Та нар бүгдээрээ цэвэр биш шүү” гэж айлджээ.


Харин та нарын зарим чинь итгэхгүй гэв. Учир нь хэн итгэхгүйг болон хэн Түүнийг барьж өгөхийг Есүс анхнаасаа мэдэж байсан юм.


Тэгээд Тэр тэдэнд ингэж айлдав. —Та нартай хамт байхдаа Миний ярьж байсан үг ийм болой. Энэ нь Мосегийн Хууль, Эш үзүүлэгчид болоод Дуулал дахь Миний тухай бичигдсэн бүхэн биелэгдэх ёстой гээд


Тэгэхэд Есүс тэдэнд —Та нар энэ шөнө Надаас болж бүгд бүдрэх болно. Учир нь “Би хоньчинг цохиж унагахад хонин сүрэг тарж бутарна” гэж бичигдсэн билээ.


Тэднийг зооглон байх үед Тэр —Үнэнээр Би та нарт хэлье. Та нарын нэг чинь Надаас урвана хэмээхэд


Хоёр хоногийн дараа Дээгүүр Өнгөрөх баяр болохыг та нар мэднэ. Хүний Хүү цовдлуулахаар тушаагдана гэлээ.


Тэр цагаас эхлэн Есүс Христ шавь нартаа Өөрийн Иерусалим уруу явах, ахлагчид, ахлах тахилч нар болон хуулийн багш нараас их зовлон амсах, алуулах, гурав дахь хоног дээрээ амилах ёстойгоо илэрхийлж эхлэв.


Хэн ч мөрдөж мөшгөөгүй байхад хар санаатан зугтдаг бол Зөв шударга хүн арслан мэт зоригтой.


Түмэн хүн миний эсрэг Намайг бүсэлсэн ч би айхгүй.


Гэвч би —Над шиг хүн зугтаах гэж үү? Над шиг нэг нь амиа аврахаар сүм уруу орж чадах уу? Би орохгүй гэж хэлэв.


Таны Бурхан ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Таныг эрж олохоор хүмүүсийг илгээгээгүй үндэстнүүд, эсвэл хаанчлалууд байхгүй. Тэдгээр нь “Тэр энд алга” гэж хэлсэн үед таныг үнэхээр олж чадаагүй гэж Ахаб уг хаанчлал эсвэл үндэстнүүдээр тангараглуулдаг байв.


Иймээс Христ нэгэнтээ махан биеэрээ зовсон тул та нар ч гэсэн ижил зорилгоор өөрсдийгөө зэвсэглэ. Яагаад гэвэл махан биеэрээ зовсон нэгэн нь нүгэл хийхээ больсон.


Тэд Түүнд —Назарын Есүсийг гэж хариулахад Есүс —Би байна гэв. Түүнийг барьж өгсөн Иудас ч мөн тэдэнтэй хамт зогсож байлаа.


Swiv nou:

Piblisite


Piblisite