Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иохан 18:18 - Ариун Библи 2004

18 Хүйтэн байсан тул боолууд, харуулууд модны нүүрс түлж дулаацан зогсож байлаа. Петр ч мөн тэдний хамт тэнд зогсоод дулаацаж байв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

18 Хүйтэн байсан тул зарц нар, харуулууд модны нүүрс түлж дулаацан зогсож байлаа. Петр ч мөн тэдний хамт тэнд зогсоод дулаацаж байв.

Gade chapit la Kopi




Иохан 18:18
16 Referans Kwoze  

Петр тэргүүн тахилчийн хашаан дотор ортлоо Есүсийг алсуур дагажээ. Тэр бараа бологчдынх нь дунд сууж, галд дулаацан байв.


Симон Петр дулаацаад зогсож байтал хүмүүс түүнд —Чи чинь Түүний шавь нарын нэг нь биш бил үү? гэсэнд тэр үүнийг үгүйсгэн —Би биш ээ гэв.


Тэд эрэг дээр гараад, модны нүүрсний гал дээр нь байх загас болон талхыг харав.


Петрийг өөрийгөө дулаацуулж байхыг хараад, түүнийг ажиглан —Чи бас Назарын Есүстэй хамт байсан шүү дээ гэв.


Мэргэн хүмүүстэй хамт явагч нь мэргэн болно. Харин мунхаг хүмүүстэй нөхөрлөгч нь хохирол амсана.


Хорон муу хүний зөвлөгөөг дагадаггүй, Нүгэлтнүүдийн зам дээр ч зогсдоггүй, Басамжлагчдын суудалд ч суудаггүй хүн ерөөлтэй еэ!


Сүнс минь, тэдний хуйвалдаанд бүү оролцог. Оюун санаа минь, тэдний уулзалтад бүү нэгдэг. Тэд уур хилэнгээрээ хүн алж, Өөрсдийн дур зоргоороо үхрийн хөлийн шөрмөсийг тасалжээ.


Бүү мэхлэгд. “Муу нөхөр сайн зуршлуудыг эвддэг”.


Суллагдмагцаа тэд өөрсдийнхөн дээрээ ирж, ахлах тахилч нар болон ахлагчдын тэдэнд хэлсэн бүхнийг уламжлав.


Елиа тэнд агуйд орж шөнийг өнгөрөөв. ЭЗЭНий үг түүнд ирж, ЭЗЭН түүнд —Елиа, чи энд юу хийж байгаа юм бэ? гэв.


Тэр зовж, шаналж байсан тул маш шаргуу залбирч байлаа. Түүний хөлс нь цусны дусал мэт газарт дусалж байв.


Тэгтэл Иудас цэргийн баг, ахлах тахилч нар болон фарисайчуудаас харуулуудыг нь дагуулж ирэв. Тэд дэнлүү, бамбар, зэвсэг барин хүрч ирлээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite