14 Хэрэв та нар Миний тушаасныг хийвэл, та нар Миний нөхөд мөн.
14 Та нар тушаасныг минь үйлдвээс Миний нөхөд мөн.
Тэнгэр дэх Эцэгийн минь хүслийг биелүүлэгч хэн боловч Миний эх, ах эгч дүүс мөн гэж айлдав.
Бурханы хайрлах нь Түүний тушаалуудыг сахих юм. Түүний тушаалууд нь хүнд дарамт биш билээ.
“Абрахам Бурханд итгэсэн. Энэ нь түүнийг зөвт байдалд тооцогдуулсан юм” гэж өгүүлдэг Судар биелэгдсэн бөгөөд Абрахам Бурханы анд нөхөр гэж дуудагдах болсон.
Миний тушаалуудыг сахидаг хүн Намайг хайрлагч мөн. Намайг хайрладаг хүн Миний Эцэгт хайрлагдана. Би тэр хүнийг хайрлаж, Өөрийгөө түүнд илчилнэ гэж хэллээ.
Хэрэв та нар Намайг хайрладаг бол, Миний тушаалуудыг сахь.
Би та нарт хэлье. Андууд минь, биеийг хөнөөгсдөөс бүү ай. Хөнөөсний дараа тэд яаж ч чадахгүй.
Хэрэв та нар эдгээрийг мэдэж, үйлдвэл ерөөлтэй.
“Харин миний боол Израиль аа! Миний сонгосон Иаков аа! Миний найз Абрахамын үр удам аа!
Эх нь зарц нарт хандан —Тэр та нарт юу гэж айлдана, түүнийг нь хий гэв.
“Би яваад, та нар уруу ирнэ” гэж Миний хэлснийг та нар сонслоо. Хэрэв та нар Намайг хайрласан бол Эцэгтээ очиж байгаад минь баярлах байсан. Яагаад гэвэл Эцэг Надаас илүү аугаа юм.
Бидний Бурхан, Та энэ нутгийнхныг Өөрийн ард түмэн Израилийн өмнөөс хөөн зайлуулж, газар нутгийг нь Өөрийн анд найз Абрахамын үр удамд мөнхөд өгөөгүй юм гэж үү?
—Дүү минь, сүйт бүсгүй минь, би цэцэрлэгтээ ирлээ. Өөрийн миррийг би анхилам үнэртнийхээ хамт цуглууллаа. Зөгийн сархинагаа би балтай нь хамт идлээ. Дарс сүүгээ ч би уулаа. Идэцгээ, андууд аа. Ууж, хөөрцгөө, амраг хайртууд аа. —
Дэндүү олон найзтай хүн сүйрэлд өртдөг ч, Ах дүүгээс чинь ч дотно байж чадах анд нөхөр бий шүү.
ЭЗЭНий өөрсдөд нь тушаасан ёсоор Мосе, Аарон нар үүнийг хийв. Тэд тийнхүү хийв.
Тэрээр үтрэм уруу очиж, хадам эхийнхээ хэлсэн бүгдийг хийв.
Натаны хүү Азариа нь захирагчдын ахлагч, Натаны хүү, тахилч Забуд нь хааны найз,
Учир нь тэрээр ЭЗЭНээс зуурч байв. Тэрээр Түүнийг дагахаа болилгүй, харин ЭЗЭНий Мосед тушаасан тушаалуудыг сахижээ.
Тэд орж ирээд, түүнийг эзэмшсэн боловч тэд Таны дуу хоолойг дагаагүй, Таны хуулиар алхаагүй. Таны тэдэнд үйлд гэж тушаасан бүхнээс юуг ч тэд үйлдээгүй. Тийм учраас Та энэ бүх гай гамшгийг тэдэн дээр авчирсан билээ.
Тийнхүү би тушаасан ёсоор хийлээ. Өдрөөр би өөрийн ачааг цөллөгийн ачаа мэт гаргасан. Тэгээд үдэш нь би өөрийнхөө гараар ханыг нүхэлсэн. Би харанхуйд гарч, тэднийг харж байхад нь ачаагаа мөрөн дээрээ үүрэн явлаа.