Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иохан 12:28 - Ариун Библи 2004

28 Аав аа, нэрээ алдаршуулаач гэв. Тэгтэл тэнгэрээс —Би нэрээ алдаршуулсан. Дахин алдаршуулна гэсэн дуу гарлаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

28 Аав аа, нэрээ алдаршуулаач гэв. Тэгтэл тэнгэрээс —Би нэрээ алдаршуулсан, дахин алдаршуулна гэх дуун гарлаа.

Gade chapit la Kopi




Иохан 12:28
22 Referans Kwoze  

Тэр дахин хоёр дахь удаагаа явж, залбиран —Эцэг минь, хэрэв Би үүнийг уухаас нааш энэ нь өнгөрөхгүй юм бол, Таны хүсэл биелэг гэлээ.


Тийн ярьж байтал харагтун, гэрэлт үүл тэднийг бүрхэн авахад үүлнээс —Энэ бол Миний хайрт Хүү мөн. Түүнд Миний таалал оршдог. Түүнийг сонсогтун гэх дуу гарав.


Тэнгэрээс —Энэ бол Миний хайрт Хүү. Түүнд Миний таалал оршдог гэх дуу гарлаа.


Учир нь Түүнийг Эцэг Бурханаас хүндлэл ба алдрыг хүлээн авах үед Сүр Жавхлант Алдараас “Энэ бол Миний хайртай Хүү. Түүнд Миний таалал оршдог” гэсэн дуу гарав.


алдар нь чуулган дотор, Христ Есүс дотор бүх үеийнхэнд үеийн үед байх болтугай. Амен.


Ингэснээр эдүгээ чуулганаар дамжуулан Бурханы олон янзын мэргэн ухаан тэнгэрлэг газар дахь захирагчид болон эрх мэдэлтнүүдэд мэдэгдэх юм.


нь Христ Есүс дотор бидэнд хандсан энэрлээр Өөрийн нигүүлслийн хэмжээлшгүй баялгийг ирэх үеүдэд үзүүлэхийн тулд юм.


Тэгтэл Есүс Петрт —Илдээ хуйнд нь хий. Эцэгийн Надад өгсөн аяганаас Би уухгүй байх гэж үү? гэв.


Үүнийг сонсоод Есүс —Энэ өвчин үхэл уруу биш, харин үүгээр Бурханы Хүү алдаршуулагдахын тулд, Бурханы алдрын төлөө юм гэлээ.


Есүс —Энэ хүн ч, эцэг эх нь ч нүгэл үйлдсэнээс болоогүй. Харин энэ нь Бурханы ажлуудыг түүгээр харуулахын тулд юм.


Тэгээд үүлнээс —Энэ бол Миний Хүү, Миний сонгосон Нэгэн мөн. Түүнийг сонсогтун гэх дуу гарав.


Ариун Сүнс биет хэлбэрээр Түүн дээр тагтаа мэт буун иртэл тэнгэрээс дуу гарч —Чи Миний хайртай Хүү. Чамд Миний таалал оршдог гэв.


Есүс —Аав аа, Эцэг минь! Танд бүх юм боломжтой. Энэ аягыг Надаас зайлуулаач. Гэвч Миний хүсэж байгааг бус, харин Та юу хүсэж байгаагаа үйлд гэлээ.


Гэтэл үүл гарч, тэднийг нөмрөн авахад, үүлнээс —Энэ бол Миний хайртай Хүү мөн. Түүнийг сонсогтун гэх дуу гарав.


Тэнгэрээс дуу гарч, —Чи Миний хайртай Хүү. Чамд Миний таалал оршдог хэмээв.


Тэр үед Есүс хариу болгон —Тэнгэр газрын Эзэн, Эцэг минь ээ, Таныгаа Би магтъя. Та эдгээр зүйлсийг ухаант хүмүүс, мэргэдээс нууцалж балчир хүүхдүүдэд илчилсэн билээ.


Тийм ээ, Эцэг минь, ийнхүү энэ нь Таны өмнө тааламжтай байсан.


Swiv nou:

Piblisite


Piblisite