Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иохан 11:47 - Ариун Библи 2004

47 Тэгтэл ахлах тахилч нар болон фарисайчууд зөвлөлдөж —Бид юу хийх вэ? Энэ хүн олон тэмдгийг үйлдэж байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

47 Тэгтэл ахлах тахилч нар болон фарисайчууд Зөвлөлд цуглаж —Юу хийх вэ? Энэ хүн олон тэмдэг үйлдэж байна.

Gade chapit la Kopi




Иохан 11:47
17 Referans Kwoze  

Тэр үед тэргүүн тахилч Каиафын ордонд ахлах тахилч нар болон олны ахлагчид цуглаад,


Тэгтэл фарисайчууд өөр хоорондоо —Хараач, та нарын үйлс ямар ч ашиг алга. Харцгаа, Түүний араас бүгд дагалаа гэцгээв.


Ахлах тахилч нар болон фарисайчууд хэрэв Түүний хаана байгааг мэдсэн хүн байвал Есүсийг бариулахаар энэ тухай мэдэгдэх ёстой гэсэн зарлиг буулгасан байв.


Есүс Өөрийн тэмдгүүдийн эхлэлийг Галилын Кана хотод үйлдэж, алдраа илэрхийлсэнд шавь нар нь Түүнд итгэсэн юм.


Харин Би та нарт хэлье, ах дүүдээ хилэгнэгч алив хүн шүүхийн өмнө буруутай. Ах дүүгээ “Хоосон толгой” гэж хэлсэн хэн боловч зөвлөлийн өмнө буруутай. “Мунхаг” гэж хэлсэн хэн боловч галтай тамд орохоор хангалттай буруутгагдах болно.


Сүмийн харуулын дарга болон ахлах тахилч нар үүнийг сонсоод, үүнээс үүдэн юу болж болох талаар будилж орхив.


Үүнийг сонссон тэд үүрээр сүмд орж сургаал зааж эхлэв. Тэргүүн тахилч өөрийн хүмүүсийн хамт ирж, Зөвлөл болон Израилийн бүх ахмадуудыг цуглуулж, нөгөөдүүлийг авчруулахаар шорон уруу хүмүүс илгээжээ.


Ахлах тахилч нар болон хуулийн багш нар Түүнийг хэрхэн хөнөөх аргаа хайж байв. Учир нь тэд олон түмнээс айж байжээ.


Хоёр хоногийн дараа Дээгүүр Өнгөрөх ба Исгээгүй Талхны Баяр байв. Ахлах тахилч нар болоод хуулийн багш нар Есүсийг зальжин аргаар баривчилж, хөнөөхийг оролдож байв.


Үй олон хүн Түүнийг дагаж байлаа. Учир нь тэд өвчтэй хүмүүст үйлдсэн Түүний тэмдгийг харсан ажээ.


Есүсийн тухай хүмүүс ингэж шивнэлдэхийг фарисайчууд сонсжээ. Ахлах тахилч нар болон фарисайчууд Түүнийг бариулахаар харуулуудыг илгээв.


Тэгээд харуулуудыг ахлах тахилч нар болон фарисайчууд дээр ирэхэд, тэднээс —Та нар Түүнийг юунд авч ирсэнгүй вэ? гэсэнд


Swiv nou:

Piblisite


Piblisite