Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иохан 1:44 - Ариун Библи 2004

44 Филип Андрей, Симон нарын хот болох Бетсайдаас иржээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

44 Андрей, Симон нарын хот Бетсайдаас Филип иржээ.

Gade chapit la Kopi




Иохан 1:44
18 Referans Kwoze  

Тэд Галилын Бетсайдын Филип уруу очиж, түүнээс —Эзэнтэн, бид Есүсийг хармаар байна гэж гуйсанд


Хоразин аа, чи золгүй еэ! Бетсайд аа, чи золгүй еэ! Хэрэв та нарт учирсан гайхамшгууд нь Тир, Сидонд тохиолдсон бол тэд аль эрт үнсэн дээр таар нөмрөөд гэмшсэн байхсан.


Хоразин аа, чи золгүй еэ! Бетсайд аа, чи золгүй еэ! Хэрэв та нарын дотор үйлдсэн гайхамшгууд нь Тир хийгээд Сидонд үйлдэгдсэн бол, тэд хэдийн таараа нөмрөн үнсэн дээр сууж гэмшсэн байхсан.


Элч нар эргэж ирээд, өөрсдийн хийсэн бүхнээ Түүнд тайлагнав. Тэгээд Тэр тэднийг дагуулан хэдүүлхнээ Бетсайд хэмээх хотыг зүглэн явлаа.


Тэднийг Бетсайдад ирэхэд хүмүүс нэгэн сохор хүнийг Түүн уруу авчирч, түүнд мутраа хүргэхийг Есүсээс гуйв.


Цугласан олныг Тэрээр тараан явуулж байх зуураа шавь нараа тэр даруй завинд суулгаж, нуурын нөгөө зүг дэх Бетсайд уруу түрүүлж явуулав.


Андрей, Филип, Бартоломай, Матай, Томас, Алфайн хүү Иаков, Таддай, Канын Симон,


Филип, Бартоломай, Томас, татвар хураагч Матай, Алфайн хүү Иаков, Таддай,


Тэд орж ирээд, буудаллаж байсан өрөөндөө орохоор дээшээ гарцгаав. Тэд бол Петр, Иохан, Иаков, Андрей, Филип, Томас, Бартоломай, Матай, Алфайн Иаков, Зеалотын Симон, мөн Иаковын Иуда нар болой.


Тэдгээр нь Петр гэж нэрлэгдсэн Симон болон түүний дүү Андрей, Иаков, Иохан, Филип, Бартоломай,


Дараа өдөр нь Есүс Галил уруу явахаар завдан байхдаа Филипийг олоод, түүнд —Намайг дага гэв.


Филип Натанаелыг олоод —Бид Мосегийн Хуульдаа бичсэн болон эш үзүүлэгчдийн бичсэн тэр хүн болох Иосефын хүү, Назарын Есүсийг оллоо гэсэнд,


Натанаел түүнд —Назараас ямар нэгэн сайн юм гарч чадна гэж үү? гэхэд, Филип —Ирж, хар л даа гэв.


Натанаел Есүсээс —Та намайг яаж мэднэ вэ? гэж асуухад Тэр —Филип чамайг дуудахаас өмнө, инжрийн модны дор байхад чинь Би чамайг харсан гэлээ.


Есүс харцаа дээшлүүлэн, Өөр уруу нь үй олон хүн ирж буйг хараад, Филипт —Тэднийг хооллох талхыг бид хаанаас худалдаж авах вэ? гэлээ.


Филип Түүнд —Хүн бүр жаахан авлаа ч гэсэн хоёр зуун денарын талх тэдэнд хүрэлцэхгүй шүү дээ гэв.


Филип явж Андрейд хэлэв. Андрей, Филип нар явж Есүст дуулгав.


Swiv nou:

Piblisite


Piblisite