Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иохан 1:38 - Ариун Библи 2004

38 Есүс эргэж тэдний дагаж байгааг хараад тэднээс —Та нар юу эрнэ вэ? гэж асуусанд, тэд Түүнд —Рабби (орчуулбал Багш аа), Та хаана буудаллаж байна вэ? гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

38 Есүс эргэж тэдний дагахыг хараад, тэдэнд —Та нар юу эрнэ вэ? гэсэнд тэд Түүнд —Рабби, (орчуулбал «Багш аа») Та хаана байгаа вэ? гэв.

Gade chapit la Kopi




Иохан 1:38
30 Referans Kwoze  

Есүс дахин —Та нар хэнийг эрнэ вэ? гэж асуусанд тэд —Назарын Есүсийг гэлээ.


Тэр хүн Есүс дээр шөнөөр ирээд Түүнд —Рабби, Таныг Бурханаас ирсэн багш гэдгийг бид мэднэ. Учир нь Бурхантай хамт байхгүй л бол, хэн ч Таны үйлддэг тэмдгүүдийг үйлдэж чадахгүй гэв.


Натанаел —Рабби, Та бол Бурханы Хүү мөн. Та бол Израилийн Хаан мөн гэж Түүнд хэлэв.


Хаалганы минь дэргэд өдөр бүр харуулдан, Үүдний минь дэргэд хүлээж, намайг сонсдог хүн ерөөлтэй еэ.


Би эрэн хайх ёстой нэг л зүйлийг ЭЗЭНээс гуйсан. Энэ нь ЭЗЭНий гоо сайхныг харж, Түүний сүмд бясалгахын тулд Би насан туршдаа ЭЗЭНий өргөөнд суухыг гуйсан.


Есүс Өөрт нь тулгарах энэ бүгдийг мэдэж байсан бөгөөд урагш гарч тэднээс —Та нар хэнийг эрнэ вэ? гэж асуув.


Тэд Түүнийг нуурын нөгөө талд олоод, Түүнээс —Рабби, Та хэзээ энд ирсэн бэ? гэж асуув.


Тэд Иохан уруу ирж —Рабби, Иорданы тэртээ Тантай хамт байсан, таны гэрчилж байсан Тэр нь одоо баптисм хүртээж байна. Бүгд Түүн уруу очиж байна гэсэнд


Тиймээс дуудахад чинь би түдгэлзэлгүйгээр явж ирэв. Та нар намайг дуудсан учраа хэлнэ үү? гэв.


Тэд Галилын Бетсайдын Филип уруу очиж, түүнээс —Эзэнтэн, бид Есүсийг хармаар байна гэж гуйсанд


Есүс тэнд хүрч ирээд, дээш харж түүнд —Закхай, түргэл, буугаад ир. Өнөөдөр Би танайд очих ёстой гэжээ.


Петр тэр хүмүүс уруу очиж, —Та нарын хайгаад байгаа хүн чинь би байна. Ямар хэргээр та нар ирэв? гэхэд


Эзэн эргэж Петрийн зүг харав. «Тахиа донгодохоос өмнө чи Намайг гурвантаа үгүйсгэнэ дээ» гэж өөрт нь хэлсэн Эзэний үгийг Петр санажээ.


Тэгээд тэр босож, эцэг уруугаа явжээ. Харин эцэг нь түүнийг холоос хараад, ихэд өрөвдөн гүйн ирж, тэврээд үнсэв.


Есүстэй хамт үй олон хүн явж байв. Тэр эргэн тэдэнд хандан —


Тэр эмэгтэй Мариа гэдэг охин дүүтэй бөгөөд дүү нь Эзэний хөлд суугаад үгийг нь сонсож байлаа.


Харин чөтгөрүүдээс салсан мөнөөх хүн Түүнтэй хамт байхыг гуйсан авч Есүс түүнийг явуулж, —


Мэргэн хүмүүстэй хамт явагч нь мэргэн болно. Харин мунхаг хүмүүстэй нөхөрлөгч нь хохирол амсана.


Түүнээс зуурагсдад тэр нь амийн мод. Түүнийг тэр даруй барьж авах хүн бүр ерөөлтэй.


Харин Рут —Таныг орхиж, таныг дагахаас буцаж эргэхийг надад бүү ятгаач. Учир нь таны явах газар уруу би явна. Таны суух газарт би ч сууна. Таны ард түмэн миний ард түмэн, таны Бурхан миний Бурхан.


Таны ард түмэн ямар ерөөлтэй хүмүүс вэ! Таны өмнө үргэлж зогсож, таны мэргэн ухааныг сонордох эдгээр түшмэд тань бас ямар их ивээгдсэн хүмүүс вэ!


ЭЗЭН, Та мөнхөд захирдаг. Таны хаан ширээ үеэс үед оршино.


хоёр шавь нь түүний хэлэхийг сонсоод Есүсийг дагав.


Есүс тэдэнд —Ир, та нар харна гэж айлдсанд тэд Түүний буудаллаж байгаа газарт очиж үзээд, тэр өдөр Түүнтэй хамт буудаллав. Учир нь тэгэхэд ойролцоогоор аравдугаар цаг болж байлаа.


Энэ үед шавь нар нь Есүсээс —Рабби, зооглооч гэлээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite