31 ЭЗЭНий агуу, аймшигт өдөр ирэхийн өмнө нар харанхуйлж, сар цус болж хувирна.
31 ЭЗЭНий агуу, аймшигт өдөр ирэхийн өмнө Нар харанхуйлж, сар цус мэт болно.
Гэвч гамшгийн тэр өдрүүдийн дараа тэр даруй нар харанхуйлж, сар гэрэлтэхгүй, одод тэнгэрээс унаж, тэнгэрийн хүчнүүд сэгсрэгдэх болно.
Харагтун, ЭЗЭНий аугаа, аймшигт өдөр ирэхээс өмнө Би эш үзүүлэгч Елиаг та нар уруу илгээнэ.
“Учир нь харагтун, зуух мэт шатаж буй өдөр ирж байна. Омог бардам бүх хүмүүс болон мууг үйлдэгч бүр тохуурхагдана. Ирж буй өдөр тэднийг түймэрдэх болно. Тиймээс тэдэнд үндэс ч, мөчир ч үлдэхгүй” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.
Нар, сар харанхуйлж, оддын гэрэл ч бөхнө.
Тэдний өмнө газар хөдөлж, тэнгэр чичрэн, нар сар харанхуйлж, оддын гэрэл бөхнө.
Нар, сар, одод дээр тэмдэг бий болж, тэнгисийн болон давалгааны хүрхрэх шуугианаас үүдэж газар дээрх үндэстнүүдийн дунд айдас төрнө.
Үзэгтүн, Иуда болон Иерусалимын хувь тавиланг сэргээх тэр үед, тэдгээр өдрүүдэд
Зургадугаар цагаас есдүгээр цаг хүртэл бүх газрыг харанхуй нөмрөн авлаа.
Эзэний агуу цог жавхлант өдөр ирэхээс өмнө Нар харанхуйлж, сар цус шиг улаан болж хувирна.
Дөрөв дэх тэнгэр элч бүрээгээ таттал, нарны гуравны нэг, сарны гуравны нэг болон оддын гуравны нэг нь цохигдов. Ингэснээр тэдгээрийн гуравны нэг нь харанхуйлах бөгөөд өдрийн гуравны нэг нь гэрэлгүй болж, шөнийнх ч мөн адил болох ажээ.
Үүний төлөө газар дэлхий гашуудаж, дээр буй тэнгэр харанхуй болно. Учир нь Би айлдсан, Би төлөвлөсөн бөгөөд Би бодлоо өөрчлөхгүй, эргэж буцах ч үгүй”.
Би чамайг сөнөөх цагт тэнгэрийг халхалж, оддыг нь бөхөөнө. Би нарыг үүлээр далдлан, сар ч гэрлээ өгөхгүй.
Сионд бүрээ татан, Миний ариун уулан дээр түгшүүр зарлагтун. ЭЗЭНий өдөр ирж байгаа тул энэ нутгийн бүх оршин суугчид чичрэгтүн. Үнэхээр тэр өдөр ойрхон байна.
Бүрхэг болон харанхуй өдөр, үүлтэй болон түнэр харанхуй өдөр. Уулсын дээгүүр үүрийн туяа цацрах мэт агуу хүчирхэг ард түмэн энд тархаж байна. Үүнтэй адил зүйл урьд нь хэзээ ч болж байгаагүй, үүнээс хойш олон үеүдэд ч дахин гарахгүй.
ЭЗЭН Өөрийн цэргийн тэргүүнд дуугаа өргөнө. Түүний хуаран нь үнэхээр нүсэр том. Учир нь Түүний тушаалыг биелүүлэгч нь хүчирхэг билээ. ЭЗЭНий өдөр үнэхээр агуу бөгөөд маш аймшигтай. Хэн тэр өдрийг тэвчиж чадах вэ?
Тэр өдөр гэрэл гэгээгүй болж, сүр жавхлант нэгнүүд царцана.