Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иоел 2:3 - Ариун Библи 2004

3 Тэдний өмнө гал шатаж, ард нь дөл дүрэлзэнэ. Тэднийг ирэхээс өмнө энэ нутаг нь Едений цэцэрлэг шиг байдаг боловч тэдний ард зэлүүд цөл шиг болдог. Тэднээс зугтах юм огт үгүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

3 Тэдний өмнө гал шатаж, Ард нь дөл дүрэлзэнэ. Тэднийг ирэхээс өмнө энэ нутаг Еден цэцэрлэг шиг байх боловч Дараа нь зэлүүд цөл шиг болно. Тэднээс юу ч зугтаж эс чадна.

Gade chapit la Kopi




Иоел 2:3
21 Referans Kwoze  

Үнэхээр ЭЗЭН Сионыг тайвшруулж, түүний бүх хоосон газрыг ч энэрнэ. Тэр зэлүүд талыг Еден шиг, цөлийг нь ЭЗЭНий цэцэрлэг мэт болгоно. Тэнд баяр баясгалан, зугаа цэнгэл, талархал, дуу хууртай байх болно.


ЭЗЭН Бурхан дорно зүгт Еденд цэцэрлэг байгуулаад, тэнд өөрийн бүтээсэн хүнийг авчирч тавьжээ.


Харин Би тэднийг салхи шуурганы хамт тэдний мэдэхгүй бүх үндэстний дунд тараан цацна. Тиймээс газар нутаг нь тэдний ард эзгүйрэн хоосорч, хойш урагш нэг ч хүн явахгүй. Юу гэвэл тэд тааламжит газрыг хоосруулсан юм гэв.


Газрыг харанхуйлтал тэд бүх л газрын гадаргууг бүрхэв. Мөндрөөс үлдсэн тариалангийн аливаа ургамал, модны бүх жимсийг тэд идсэн. Египетийн бүх газар даяар мод болон тариалангийн талбайн ургамалд ногоон юм юу ч үлдсэнгүй.


Хэн ч газрыг харж чадахгүй болтол тэд газрын гадаргууг бүрхэнэ. Мөндөрт цохигдоогүй үлдсэн талбайг чинь тэд цөлмөж, хээр ургаж байгаа та нарын бүх моддыг иднэ.


Эзэн БУРХАН надад ийнхүү юмыг үзүүлсэн. Харагтун, Эзэн БУРХАН тэдэнтэй галаар тэмцэхээр дуудаж байсан. Тэр гал нь агуу гүнийг шатааж, тариалангийн газрыг ч түймэрдэж эхэллээ.


Тэд чиний ургац болон хоол хүнсийг залгина. Тэд чиний хөвгүүд болон охидыг залгина. Тэд чиний хонин сүрэг болон үхэр сүргийг залгина. Тэд чиний усан үзэм болон инжрийн моддыг залгина. Тэд чиний найддаг бэхлэгдсэн хотуудыг илдээр үгүй хийх болно.


Бидний Бурхан ирээд бүү дуугүй байг. Түүний урд талд гал шатаж, Эргэн тойронд нь салхи шуурга шуурна.


Лот хараагаа өргөн, Иорданы тал хөндийг бүх газартаа элбэг устай, ЭЗЭНий цэцэрлэг шиг, мөн Зоар хүртэлх Египетийн нутаг шиг байхыг харав. Учир нь энэ нь Содом, Гоморра хоёрыг ЭЗЭН устгахаас өмнө байв.


Түүний өмнө гал гарч, Эргэн тойронд Түүний өстнүүдийг шатаадаг.


Учир нь бузар муу явдал нь гал мэт шатаж, үүргэнэ болон өргөст бутыг түймэрддэг. Энэ нь ойн ширэнгийг хүртэл ноцоож, дээшээ утаан багана мэт хөөрнө.


Түмэн цэргийн ЭЗЭНий уур хилэнгээр газар хуйхлагдах бөгөөд хүмүүс галын түлш мэт юм. Хэн ч ах дүүгээ хайрлахгүй.


Ертөнцийг цөл мэт болгон, хотуудыг нь бусниулсан, хоригдлуудаа гэрт нь харихыг үл зөвшөөрсөн хүн энэ үү?» гэцгээнэ.


Нимримийн ус ширгэн, өвс нь гандаж, нялх ногоо үхэж, ногоон юм юу ч үгүй алга боллоо.


Тэд ”Энэ зэлүүд газар нь Едений цэцэрлэг адил болов. Хоосорсон, зэлүүд газрууд болон нурсан хотууд бэхлэгдэж, оршин суугчидтай болов” хэмээнэ.


Төөлүүр хорхой шиг та нар олзоо цуглуулна. Царцаа дэвхрэх шиг хүмүүс түүн дээр овооролдоно.


Үзэгтүн. Догшин, шаламгай үндэстэн болох халдеичуудыг Би босгож байна. Тэд өөрийн бус газрыг эзэгнэхээр дэлхийн энгээр жагсан урагшилдаг.


Swiv nou:

Piblisite


Piblisite