Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иоел 2:19 - Ариун Библи 2004

19 ЭЗЭН хариулан, Өөрийн ард түмэндээ “Үзэгтүн, Би та нарт үр тариа, усан үзмийн шинэ дарс болон тосыг илгээх гэж байна. Та нар түүгээр хангагдах болно. Би хэзээ ч дахин та нарыг үндэстнүүдийн дунд зэмлэл болгохгүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

19 ЭЗЭН хариулж, ард түмэндээ “Үзэгтүн, Би та нарт үр тариа, усан үзмийн шинэ дарс, тосыг илгээх гэж байна. Та нар түүгээр хангагдах болно. Би хэзээ ч дахин та нарыг Үндэстнүүдийн дунд доромжлол болгохгүй.

Gade chapit la Kopi




Иоел 2:19
21 Referans Kwoze  

Би тэдэнд зориулан алдар цуутай тариалангийн газрыг байгуулна. Тэд энэ газар дахь өлсгөлөнд дахин үл өртөж, үндэстнүүдийн басамжлалыг цаашид үүрэхгүй.


Би дахин чамд үндэстнүүдийн басамжлалыг сонсгохгүй. Чи дахин ард түмнүүдийн доромжлолыг үүрэхгүй. Чи өөрийн үндэстнийг дахин бүдрүүлэхгүй» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна” гэжээ.


Харин эхлээд Түүний хаанчлал болон Түүний зөвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно.


Үтрэмүүд тариагаар дүүрч, торхнууд усан үзмийн шинэ дарс болон тосоор бялхах болно.


Тэд ирж, Сионы өндөрлөгүүд дээр баярлан хашхиралдана. Тэд ЭЗЭНий хишиг болох үр тариа, шинэ дарс, тос, мал сүргийн үр төлийн улмаас гэрэлтэнэ. Тэдний амьдрал услагдсан цэцэрлэг мэт болж, тэд дахин хэзээ ч доройтохгүй.


Тариалангийн талбай бусниулагдаж, газар ч гашуудна. Учир нь тариа бусниулагдаж, усан үзмийн шинэ дарс ширгэн, шинэхэн тос ч хатсан юм.


Дараа нь тэндээс Би түүнд түүний усан үзмийн цэцэрлэгийг мөн Ахорын хөндийг найдварын хаалга болгон өгнө. Тэрээр тэнд залуу насныхаа өдрүүдийнх шиг Египетийн газраас гарч ирсэн өдрийнх шиг дуулах болно.


Би хойшид Өөрийн нүүрийг тэднээс нуухгүй. Учир нь Би Израилийн гэр дээр Өөрийн Сүнсийг асгах болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Үнэхээр та нарын тариа цайруулалт чинь усан үзмийн хураалт хүртэл үргэлжилж, усан үзмийн хураалт чинь тариалалтын цагийг хүртэл үргэлжлэх болно. Ингэж та нар хүнсээ цадтал идэж, нутаг дээрээ аюулгүйгээр амьдрах болно.


Тэр өдөрт Би хариу өгөх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би тэнгэрүүдэд хариу өгч, тэдгээр нь газарт хариу өгнө.


Газар нь үр тариа, шинэ дарс, тосонд хариу өгч, тэдгээр нь Иезреелд хариу өгнө.


ЭЗЭН та нарын газар дээр хур бороог цаг улиралд нь оруулж, хавар намрын бороог илгээж, та нар үр тариа, шинэ дарс, тос авах болно.


ЭЗЭН Өөрийн хүмүүс дээр ирж, хоол хүнс өгч буйг Моабын нутагт сонссон тул тэрээр хоёр бэрийнхээ хамт Моабын нутгаас буцахаар босов.


Мөн Би та нарыг хамаг бузартлаас чинь аварна. Би үр тариаг дуудаж, түүнийг үржүүлж, та нарын дээр өлсгөлөнг үл авчирна.


Та нар үндэстнүүдийн дунд өлсгөлөнгийн доромжлолыг дахин авахгүйн тулд Би модны үр жимс болон тариан талбайн ургацыг арвин болгоно.


“Үр амар тайван ургана. Усан үзэм жимсэлж, газар үр жимсээ гаргаж, тэнгэр шүүдрээ буулгана. Энэ бүх зүйлийг энэ ард түмний үлдэгсдэд Би өвлүүлнэ.


Swiv nou:

Piblisite


Piblisite