Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иоел 2:17 - Ариун Библи 2004

17 ЭЗЭНд үйлчлэгчид болох тахилч нар сүмийн үүдний танхим болон тахилын ширээний хооронд уйлагтун. Тэд “ЭЗЭН, ард түмнээ хэлтрүүлээч. Өөрийн өвийг доромжлол болон үндэстнүүдийн дунд зүйрлэл бүү болгооч. Яагаад тэд ард түмнүүдийн дунд «Тэдний Бурхан хаана байна вэ?» гэж хэлэх ёстой юм бэ?” гэж хэлэг.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

17 ЭЗЭНд үйлчлэгч, тахилч нар сүмийн үүдний танхим, Тахилын ширээний хооронд уйлагтун. Тэд “ЭЗЭН, ард түмнээ хэлтрүүлээч. Өөрийн өвийг доромжлол, Үндэстнүүдийн дундах зүйрлэл бүү болгооч. Яагаад тэд ард түмнүүдийн дунд «Тэдний Бурхан хаана байна вэ?» гэлцэх ёстой юм бэ?” гэж хэлэг.

Gade chapit la Kopi




Иоел 2:17
42 Referans Kwoze  

Дараа нь тэр намайг ЭЗЭНий өргөөний дотоод хашаан дотор авчрав. Харагтун, үүдний танхим болон тахилын ширээний хооронд нуруугаа ЭЗЭНий сүм уруу, нүүрээ зүүн зүгт харуулсан хорин тав орчим хүн ЭЗЭНий сүмийн үүдэнд байлаа. Тэд зүүн зүгт наранд мөргөж байв.


Үндэстнүүд юунд “Тэдний Бурхан одоо хаана байна вэ?” гэж хэлэх ёстой вэ?


Юунд үндэстнүүд “Тэдний Бурхан хаана байна вэ?” гэж хэлэх ёстой вэ? Таны зарц нарын урссан цусны өс хонзон Бидний нүдэнд үндэстнүүдийн дунд мэдэгдэх болтугай.


Зөвт нэгэн Абелын цуснаас авахуулаад сүм болоод тахилын ширээ хоёрын хооронд та нарын алсан Берехиагийн хүү Зехариагийн цус хүртэлх газар дээр урссан бүх зөвт хүний цус та нар дээр ирнэ.


Энэ нь газрын ногоог идэж дуусахад, тэр үед би хэллээ. —Эзэн БУРХАН өршөөн соёрх! Иаков нь жижиг учраас яаж зогсож чадах вэ?


Идээн өргөл болон ундаан өргөл нь ЭЗЭНий өргөөнөөс тасарч, ЭЗЭНий үйлчлэгчид болох тахилч нар гашуудна.


Өөртөө үгсийг аван ЭЗЭН уруу эргэ. Түүнд хандаж “Бүх гэм бурууг авч хаяад, биднийг нигүүлсэнгүйгээр хүлээн аваач. Тэгвэл бид уруулынхаа үр жимсийг өргөе.


Өргөөний гол танхимын өмнөх үүдний танхим нь хорин тохой урт байв. Танхимын урт нь өргөөний өргөнтэй эн чацуу бөгөөд өргөөний өмнөх хананаас урагш арван тохой илүү хийгджээ.


Тэр —Эзэн минь, хэрвээ одоо би Таны мэлмийд тааллыг олсон бол би залбирч байна. Хэдийгээр ард түмэн тийм зөрүүд боловч Эзэнийг бидний дунд хамт явуулж, бидний гэм буруу болон нүглийг уучилж, Өөрийн эзэмшил болгон биднийг аваач гэж хэлэв.


Тэгээд миний дайсан харж, “Чиний Бурхан ЭЗЭН хаана байна?” гэж надад хэлсэн хүнийг ичгүүр нөмрөх болно. Миний нүд түүнийг харж, тэр үед тэрээр гудамжны шавхай мэт доор гишгэгдэх болно.


Тэгэхэд би —Эзэн БУРХАН, зогсоож өгөөч. Иаков нь жижиг учраас тэр яаж зогсож чадах вэ? гэж хэллээ.


Дунд нь тэдний сууж буй үндэстнүүдийн нүдний өмнө Өөрийн нэрийг бузарлуулахгүйн тулд Би Өөрийн нэрийн төлөө үйлдэв. Би үндэстнүүдийн нүдний өмнө тэднийг Египетийн нутгаас гаргаснаараа тэдэнд Өөрийгөө мэдүүлсэн.


Бидний Бурхан ЭЗЭН, дэлхийн бүх хаанчлалд ЭЗЭН болох Та бол цорын ганц Бурхан гэдгийг мэдүүлэхийн тулд одоо биднийг түүний гараас авраач” гэв.


Өө, ЭЗЭН, тэдгээрээр Таны дайснууд доромжлон, Тэдгээрээр тэд Таны тослогдогчийн алхам бүрийг доромжилсон.


Замаар өнгөрөн явагч бүхэн түүнийг тоносон. Тэр өөрийн хөршүүдэд буруутгагдсан.


Бид өөрсдийн хөршүүдэд буруутан, Бидний эргэн тойронд байгсдад доог тохуу болсон.


Бурхан, өстөн хэдий болтол тохуурхаж, Дайсан ч Таны нэрийг хэдий болтол мөнхөд хараан зүхэх вэ?


Миний ясыг бяцлах шиг миний өстнүүд намайг буруутгадаг. Тэд надад “Чиний Бурхан хаана байна?” гэж өдөржин хэлдэг.


Үүдний танхимийн урд талд өөрөө босгосон ЭЗЭНий тахилын ширээн дээр Соломон ЭЗЭНд зориулан шатаалт тахилуудыг өргөжээ.


Гэвч дайсны өдөөн хатгалганд түгшиж байна. Өстнүүд нь буруугаар ойлгож, «Бидний гар агуу, энэ бүхнийг ЭЗЭН хийсэн юм биш ээ!» гэж хэлэх болуузай”.


Тэр Бурханд найдаж байсан биз дээ. Хэрэв Бурхан Түүнийг таалдаг юм бол одоо л Түүнийг авраг. Энэ хүн чинь “Би бол Бурханы Хүү” гэсэн биз дээ гэцгээв.


“Харин Түүнийг бидэнд нигүүлсэнгүй хандуулахын тулд та нар одоо Бурханы тааллыг хайхгүй гэж үү? Та нар иймэрхүү өргөлүүдтэй байхад, Тэр та нарын хэн нэгнийг элэгсэгээр хүлээн авах уу?” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.


Үзэгтүн, бид өнөөдөр боолууд мөн. Жимсийг нь идүүлж, шимийг нь хүртээхээр манай өвөг дээдэст Таны өгсөн газрын хувьд гэвэл, харагтун, бид түүн дээр боолууд байна.


Тахилч нар аа, биедээ таар нөмөрч, гашуудагтун. Тахилын ширээний үйлчлэгчид ээ, орилон уйлагтун. Миний Бурханы үйлчлэгчид ээ, ирж, таар нөмрөн шөнийг өнгөрүүлэгтүн. Учир нь идээн өргөл, ундаан өргөл нь та нарын Бурханы өргөөнөөс хойш татагдсан юм.


Хүмүүс надад “Чиний Бурхан хаана байна? гэж өдөржин хэлэхэд Нулимс минь өдөр шөнөгүй миний хоол болсон.


Би чамд өгсөн Өө-рийн газар нутгаас чамайг зайлуулж, мөн Өөрийн нэр алдрын төлөө ариусгасан энэ өргөөг Би Өөрийн мэлмийнээс зайлуулж, Би үүнийг бүх ард түмнүүдийн дунд сургамж, жишээ болгоно.


Би тэдэнд өгсөн газар нутгаас, Өөрийн нэрийн төлөө ариусган тусгаарласан өргөөнөөс Израилийг таслан хаяж, мэлмийнээсээ зайлуулна. Израиль бүх ард түмнүүдийн дунд сургамж жишээ болно.


ЭЗЭН чамайг хөөн аваачих бүх үндэстний дунд чи адлагдан, зүйр үг, хэл амны бай болно.


Тэгтэл харагтун, Израилийн хөвгүүдийн нэг нь ирж, Израилийн хөвгүүдийг хурлын майхны үүдэнд уйлж байхад, Мосегийн нүдний өмнө, Израилийн хөвгүүдийн бүх чуулганы нүдний өмнө, өөрийн хамаатан уруугаа нэгэн Мидиан эмэгтэйг авчрав.


Тэр өдөр түмэн цэргийн БУРХАН Эзэн та нарыг таар нөмрөн, үсээ хусан, гашуудан уйлаач хэмээн дуудсан боловч,


Учир нь канаанчууд болон нутгийн бүх оршин суугчид үүнийг сонсоод, биднийг бүслэн, газар дэлхийгээс нэрийг маань арчиж хаях болно. Тэгэхэд нь Та Өөрийн агуу нэрийн төлөө юу хийх юм бэ? гэлээ.


Урьд нь би баяр тэмдэглэж буй олон түмний дунд явж, Баяр хийгээд талархал өргөх дуугаар Тэднийг Бурханы өргөө уруу цуваагаар дагуулдаг байлаа. Эдгээр зүйлсийг л би санаж, Сэтгэлдээ шаналан өвдөж байна.


Сэтгэл минь ээ, чи юунд цөхөрнө вэ? Яагаад чи миний дотор үймүүлэгдсэн бэ? Бурханд найд, Учир нь би өөрийн туслагч болон өөрийн Бурханыг, Түүнийг л магтах болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite