Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иоел 1:10 - Ариун Библи 2004

10 Тариалангийн талбай бусниулагдаж, газар ч гашуудна. Учир нь тариа бусниулагдаж, усан үзмийн шинэ дарс ширгэн, шинэхэн тос ч хатсан юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

10 Тариан талбай сүйтгэгдэж, газар гашуудна. Учир нь тариа сүйтгэгдэж, Усан үзмийн шинэ дарс ширгэн тос ч хатав.

Gade chapit la Kopi




Иоел 1:10
19 Referans Kwoze  

Тийм учраас газар нь гашуудаж, тэнд амьдрагч хүн бүр хээрийн араатнууд, огторгуйн шувуудтай хамт доройтож, далайн загаснууд бас алга болж байна.


Үтрэм, дарс шахагч нь тэднийг тэжээхгүй бөгөөд шинэ дарс тэдэнд хүрэхгүй.


Энэ нь зэлүүд болж, эзгүйрэн Миний өмнө гашуудаж байна. Ямар ч хүн түүнийг хайхардаггүй тул бүхий л газар нутаг зэлүүд болов.


Та нарын амнаас салгагдсан чихэрлэг усан үзмийн дарсны төлөө, усан үзмийн дарс уугч бүгд ээ, орилон уйлагтун. Сэрэгтүн, архичид аа. Уйлагтун.


Би газар дээр, уулсын дээр, үр тариа ба шинэ дарсан дээр, тосон дээр, газрын үр шимийн дээр, хүн ба мал дээр, та нарын гарын бүхий л хөдөлмөр дээр ган гачгийг дуудсан гэв.


Усан үзмийн мод гандан, инжрийн мод хатжээ. Анарын мод, далдуу мод, алимын мод болон талбайн бүх модод хувхайран хатав. Хүний хөвгүүдээс баяр баясгалан алга болов.


Тиймээс үржил шимтэй талбайнууд буюу Моабын нутгаас баяр хөөр болон баяр баясгалан зайлуулагдав. Дарсны шахуургуудаас Би дарсыг зогсоолоо. Хэн ч хашхиран гишгэлэхгүй, хашхираан нь ч хашхираан биш байх юм.


Газар нутаг хэдий болтол гашуудаж, хөдөө талын ургамал хатаж гандах юм бэ? Учир нь “Бидний сүүлчийн төгсгөлийг Тэр үзэхгүй” гэсэн тул энд оршин сууж буй хүмүүсийн хорон муугийн төлөө амьтад болон шувууд шүүрүүлэн авагдсан юм.


Гудамжинд усан үзмийн дарсны төлөө орилолдон, бүх баяр баясгалан уйтгар гуниг болов. Дэлхийн зугаа цэнгэл арилав.


Чиний хүч чадал дэмий үрэгдэнэ. Учир нь газар чинь үр шимээ өгөхгүй, газрын чинь модод үр жимсээ гаргахгүй.


чамайг газар хагалахад газар чамд дахин үр жимсээ хайрлахгүй. Чи газар дэлхий дээр хэрэн тэнүүчлэгч болно гэв.


Нимримийн ус ширгэн, өвс нь гандаж, нялх ногоо үхэж, ногоон юм юу ч үгүй алга боллоо.


Шинэ дарс гашуудаж, усан үзмийн мод нь гандана. Бүх наргианч хүн санаа алдана.


ЭЗЭН хариулан, Өөрийн ард түмэндээ “Үзэгтүн, Би та нарт үр тариа, усан үзмийн шинэ дарс болон тосыг илгээх гэж байна. Та нар түүгээр хангагдах болно. Би хэзээ ч дахин та нарыг үндэстнүүдийн дунд зэмлэл болгохгүй.


Хэдийгээр инжрийн мод цэцэглэлгүй, усан үзмийн мод үр жимсгүй болж, чидун модны ургац гарахгүй, талбайд ямар ч хүнс ургахгүй байсан ч, мөн хашаандаа хоньгүй, саравчиндаа үхэргүй болсон ч,


Харагтун, Би та нарын үр удмыг зэмлэх гэж байна. Би та нарын нүүрэнд найр наадмуудын чинь хог хаягдлыг нялж, та нар түүнтэйгээ хамт зайлах болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite