8 Тэдний үс нь эмэгтэй хүнийх шиг бөгөөд тэдний шүд нь арслангийн шүд шиг байв.
8 Тэдний үс нь эмэгтэй хүнийх шиг бөгөөд шүд нь арслангийн шүд шиг байв.
Тоолшгүй, хүчирхэг үндэстэн миний нутгийг эзлэн авчээ. Түүний шүд нь арслангийн шүд мэт, түүнд эм арслангийн соёо бий.
Та нарын үс сүлжилт, алтан эдлэл зүүх, эсвэл хувцаслалт гэх мэт чимэглэл чинь зөвхөн гадна талын үзэмж бүү байг.
Үүний адилаар эмэгтэйчүүд зохистой хувцаслан өөрсдийгөө даруу, түвшин байдлаар чимэн, сүлжсэн үс, алт, сувдаар, эсвэл үнэтэй хувцсаар биш,
Анхилуун сүрчгийг өмхий ус, бүсийг олс, гоёмсог зассан үсийг үс нь халцарсан хуйх, сайхан хувцсыг тааран өмсгөл, үзэсгэлэн гоог ичгүүрийн тамга орлоно.
Миний сэтгэл арслангуудын дунд байна. Би амаар гал гаргагчдын дунд хэвтдэг. Тэд бол хүний хөвгүүд бөгөөд шүд нь жад ба сум, Хэл нь хурц илд юм.
Иехү Иезреелд ирэх үед Иезебел сонсоод, нүдээ будан, толгойгоо чимэглээд, цонхоороо харав.
Исаиа «Хэрэв түмэн цэргийн Эзэн бидэнд үр удам үлдээгээгүйсэн бол бид Содом шиг болж, Гоморратай адил болох байсан» гэж урьдаас хэлсэн юм.