Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Илчлэл 8:11 - Ариун Библи 2004

11 Тэр одны нэрийг “Агь” гэдэг бөгөөд усны гуравны нэг нь агь болов. Ус гашуун болсон тул олон хүн уснаас болж үхэцгээлээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

11 Тэр одны нэрийг “Шарилж” гэдэг бөгөөд усны гуравны нэг нь шарилж болов. Ус гашуун болсон тул олон хүн үхэцгээлээ.

Gade chapit la Kopi




Илчлэл 8:11
17 Referans Kwoze  

Тийм учраас эш үзүүлэгчдийн тухайд түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би тэднийг агиар тэжээж, тэдэнд хортой ус уулгах гэж байна. Учир нь Иерусалимын эш үзүүлэгчдээс бүх газар нутагт бузар тарав» хэмээв”.


Тийм учраас Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би энэ хүмүүс болох тэднийг агиар хооллож, тэдэнд хортой ус уулгахаар өгнө.


Өнөөдөр та нарын дотор байгаа нэг ч эр юм уу, эм хүн эсвэл гэр бүл юм уу, овог бидний Бурхан ЭЗЭНээс сэтгэл урваж, тэдгээр үндэстний бурхдад очиж зарагдах болуузай. Та нарын дотор хорт үр, гашуун үндэс бий болуузай.


Хадан дээр морьд давхидаг уу? Эсвэл хэн нэгэн үхэр хөллөн тэднийг хагалах уу? Гэсэн ч та нар шударга ёсыг хор болгож, зөв шударгын үр жимсийг шарилж болгон сольсон.


Та нар бол шударга байдлыг агь болгож, шударга ёсыг доош газар уруу хөөдөг хүмүүс юм”.


Миний зовлон болон тэнүүчлэлийг, агь ба гашуудлыг санаач.


Харин төгсгөлд нь тэр агь мэт гашуун агаад Хоёр талдаа иртэй илд мэт хурц аж.


Эхнийх нь бүрээгээ таттал, цустай холилдсон мөндөр, гал бий болж дэлхий уруу хаягдав. Дэлхийн гуравны нэг нь шатаж, моддын гуравны нэг шатаж, бүх ногоон өвс шатлаа.


Хэн чинь ч Бурханы нигүүлслээс салахгүйн тулд болон ямар ч гашуун үндэс урган хор учруулан, түүгээр олон хүн бузарлагдахгүйн тулд сэрэмжил.


Тэр намайг уй гашуу, хүнд бэрхээр бүслэн ороов.


Тэрээр тэдэнд —Намайг Наоми гэж битгий дууд. Учир нь Төгс хүчит Нэгэн надад хэрцгий хандсан тул намайг Мара хэмээн дууд.


Марад ирээд тэд Марагийн усыг ууж чадсангүй. Учир нь ус шорвог байв. Тийм учраас энэ газар Мара гэж нэрлэгджээ.


Энэ нь бүх газарт тохиолдох болно” гэж ЭЗЭН тунхаглаад “Үүний доторх хоёр хэсэг нь таслагдан сүйрнэ. Харин гурав дахь нь дотроо үлдэх болно.


Гурав дахь хэсгийг нь Би гал дундуур гарган, мөнгийг цэвэршүүлдэг шиг тэднийг цэвэршүүлж, алтыг тунгаадаг шиг тэднийг тунгаана. Тэд Миний нэрийг дуудаж, Би тэдэнд хариулах болно. «Тэд бол Миний ард түмэн» гэж Би айлдан, «ЭЗЭН бол миний Бурхан» гэж тэд хэлнэ”.


Тэгээд хүмүүсийн гуравны нэгийг хөнөөлгөхөөр тэр цаг, өдөр, сар, жилийн төлөө бэлтгэгдсэн байсан дөрвөн тэнгэр элч суллагдав.


Тэдний амнаас гарсан гал, утаа, хүхэр буюу эдгээр гурван гамшгаас болж хүмүүсийн гуравны нэг нь хөнөөгдсөн байлаа.


Түүний сүүл нь тэнгэрийн оддын гуравны нэгийг шавхуурдаж, дэлхий дээр унагав. Луу эмэгтэйг төрмөгц хүүхдийг нь залгихын тулд төрөх гэж буй эмэгтэйн өмнө зогслоо.


Swiv nou:

Piblisite


Piblisite