Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Илчлэл 5:5 - Ариун Библи 2004

5 Ахлагчдын нэг нь надад —Уйлахаа боль. Харагтун, хуйлмал номыг болон долоон лацыг нь нээхийн тулд Иудагийн овгийн Арслан буюу Давидын Үндэс ялсан юм гэлээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

5 Ахлагчдын нэг нь надад —Бүү уйл. Харагтун, хуйлмал номыг болон долоон лацыг нь нээхийн тулд Иудагийн овгийн Арслан буюу Давидын Үндэс ялсан юм гэлээ.

Gade chapit la Kopi




Илчлэл 5:5
25 Referans Kwoze  

Иессийн хожуулаас нахиа гарч, үндэснээс нь мөчир ургаж, жимс гаргана.


Есүс Би чуулгануудын төлөө та нарт эдгээр зүйлийг гэрчлэхийн тулд Өөрийн тэнгэр элчийг илгээлээ. Би бол Давидын Удам ба Үндэс, гэрэлт үүрийн цолмон билээ гэв.


Учир нь бидний Эзэн бол Иудагаас гаралтай нь тодорхой бөгөөд тэр овогт хамаатай тахилч нарын талаар Мосе юу ч хэлсэнгүй.


Исаиа дахин «Иессийн үндэс гарч ирнэ. Харь үндэстнүүдийг захирахын тулд босох Түүнд Харь үндэстнүүд найдах болно» гэсэн юм.


Тэр Хүү нь махан биеэр Давидын удмаас төрсөн бөгөөд


Тэр өдөр Иессийн үндэс ард түмний туг мэт босож, үүнийг тойрон үндэстнүүд цуглаж, алдар нь Түүний амрах газар болно.


Хурга долоон лацны нэгийг эвдэхийг би харав. Мөн дөрвөн амьтны нэг нь —Ирэгтүн гэж аянгын дуун лугаа адил хэлэхийг би сонслоо.


Сэнтийн эргэн тойронд хорин дөрвөн сэнтий байх бөгөөд цагаан хувцас өмссөн, толгойдоо алтан титэмтэй хорин дөрвөн ахлагчид мөнөөх сэнтийнүүдэд сууж байв.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Уйлахаас дуу хоолой, нулимсаас нүдээ тэвчин барь. Учир нь чиний үйлс шагнагдана” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэд дайсны нутгаас буцаж ирнэ.


Ахлагчдын нэг нь хариулж, надад хандан —Цагаан дээлтэй эдгээр хүмүүс хэн бэ? Тэд хаанаас ирсэн бэ? гэлээ.


хорин дөрвөн ахлагч сэнтийд Залрагчийн өмнө унацгааж, үеийн үед амьд байгч Түүнд мөргөх бөгөөд титмүүдээ сэнтийн өмнө шидээд —


Удахгүй болох ёстой юмсыг Өөрийн боолууддаа үзүүлэхийн тулд Бурханы Түүнд өгсөн Есүс Христийн илчлэлт. Тэр тэнгэр элчээ илгээж Өөрийн боол Иоханд үүнийг мэдүүлжээ.


Тэд түүнд —Эмэгтэй, чи юунд уйлна вэ? гэсэнд тэр —Тэд Эзэнийг минь авчихсан байна. Тэд Түүнийг хаана тавьсныг би мэдэхгүй гэв.


Эзэн түүнийг хараад ихэд өрөвдөн түүнд —Бүү уйл гэв.


Тэр тухлан арслан мэт хэвтэнэ. Арслан мэт түүнийг босгож хэн зүрхлэх вэ? Чамайг ерөөх бүхэн ерөөгдөх агаад чамайг хараах бүхэн хараагдах болтугай гэв.


Харин Есүс тэдэн уруу эргэж —Иерусалимын охид оо, Миний төлөө уйлахаа боль. Харин өөрсдийнхөө төлөө, хүүхдүүдийнхээ төлөө уйл.


Бүгд л уйлан хайлж, охины хойноос гашуудан байлаа. Харин Есүс —Уйлахаа боль. Охин үхээгүй, харин унтаж байна хэмээсэнд


Би хажууд зогсогчдын нэгэнд дөхөж очоод, түүнээс энэ бүх явдлын үнэн учрыг асууж эхэллээ. Тэр надад эдгээр зүйлийн учрыг тайлбарлаж хэлэв.


Би ялж, Эцэгийнхээ хамт Түүний сэнтийд заларсны адил Надтай хамт Миний сэнтийд залрахыг ялагчид соёрхоно.


Хуйлмал номыг нээж, доторхыг нь үзэх зохистой хүн нэг ч олдоогүй тул би ихэд уйлав.


Зургаан гишгүүр бүрийн хоёр талд хоёр арслангийн барималтай буюу нийт арван хоёр арслангийн баримал тавиастай байсан. Өөр ямар ч хаанчлалд үүнтэй адил зүйлийг урлаж байсангүй билээ.


Сэнтий нь зургаан гишгүүртэй, түүнд залгаа алтадсан хөлийн тавиуртай, мөн суудлын хоёр талд түшлэгтэй бөгөөд түшлэг бүрийн хажууд тус тус арслангийн баримал байв.


Бат бөх хуяг бол бардамнал бөгөөд тэд завсар зайгүй битүүмжээр холбогдсон байдаг.


Swiv nou:

Piblisite


Piblisite