Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Илчлэл 3:17 - Ариун Библи 2004

17 Яагаад гэвэл чи ”Би баян. Баяжсан тул дутах зүйл ер байхгүй” гэдэг. Чи өөрийнхөө хөөрхийлөлтэй, өрөвдмөөр, ядуу, сохор, нүцгэн байгааг мэдэхгүй байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

17 Яагаад гэвэл чи “Би баян, хөрөнгөжсөн тул дутах зүйл ер байхгүй” гэдэг. Чи хөөрхийлөлтэй, өрөвдмөөр, ядуу, сохор, нүцгэн гэдгээ мэдэхгүй байна.

Gade chapit la Kopi




Илчлэл 3:17
26 Referans Kwoze  

Юу ч үгүй атлаа өөрийгөө баян болгодог нэгэн байна. Агуу баялагтай атлаа өөрийгөө ядуу болгодог өөр нэгэн ч байх юм.


Ефраим нь “Үнэхээр би баян болсон. Би өөрийнхөө төлөө эд баялгийг олсон. Миний бүх хөдөлмөр дотор нүгэл хэмээн тооцогдохоор ямар ч хууль бус зүйлийг тэд надаас олохгүй” гэсэн.


«Би чиний зовлон шаналал, ядуу байдлыг (гэвч чи баян) болон өөрсдийгөө иудейчүүд хэмээгчдээр доромжлогддогийг чинь мэднэ. Харин тэд иудейчүүд биш бөгөөд Сатаны синагог юм.


Би юутай хөөрхийлөлтэй хүн бэ! Хэн намайг үхлийн энэ биеэс ангижруулах вэ?


Өлссөн хүмүүсийг сайнаар бялхуулж, баячуудыг гар хоосон буцаав.


Харин Есүс үүнийг сонсоод —Эмч эрүүл хүмүүст бус, өвчтэй хүмүүст хэрэгтэй.


(Харагтун, Би хулгайч шиг ирнэ. Сэрүүн байж, хувцсаа сахидаг хүн ерөөлтэй еэ! Эс тэгвэл, тэр хүн нүцгэн явж, ичгүүрийг нь хүмүүс харах вий.)


Учир нь надад өгөгдсөн нигүүлслээр би та нарын дунд буй хүн бүрд хэлье. Өөрийнхөө талаар бодох ёстойгоосоо илүү дээгүүр бүү бод. Харин Бурханы хүн бүрд ногдуулсан итгэлийн хэмжээний дагуу эрүүл ухаанаар бод.


Тэгээд тэр хоёрын нүд нээгдэж, хоёулаа нүцгэн байгаагаа мэдээд, инжир модны навчсыг хооронд нь холбож, өөрсдөдөө бэлхэмж хийжээ.


Эдгээр чанаруудаар дутагддаг хүн бол урьдын нүглүүдээсээ цэвэршсэнээ мартсан, сохор, эсвэл богино бодолтой нэгэн юм.


Сүнсэн дотроо ядуу хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэнгэрийн хаанчлал бол тэднийх юм.


Харин баячууд та нар золгүй еэ! Та нар тайвширлаа дүүрнээр хүлээн авсан.


Тэднийг худалдан авч, нядлагсад нь шийтгүүлэлгүй явж, тэднийг худалдсан хүмүүс нь «ЭЗЭН ерөөгдөх болтугай. Учир нь би баяжив» гэлцэнэ. Тэднийг өрөвдөх сэтгэл хоньчдод нь байхгүй.


Тэгээд Аароны бүтээсэн тугалд тэдний үйлдсэн үйлээс болж ЭЗЭН ард түмнийг цохив.


Ах дүү нар аа! Та нарыг өөрсдийнхөө бодлоор мэргэн болчих вий гэсэндээ энэ нууцыг та нар мэдэлгүй өнгөрөхийг би хүсэхгүй байна. Харь үндэстнүүд дүүрэн орох хүртэл Израилийн хэсэг хатуу сэтгэлтэй болсон нь энэхүү нууц билээ.


Тийм ээ, тэд итгэлгүйгээс болж тастагдсан. Харин та итгэлээрээ зогсож байна. Бүү ихэмсэг бай, харин эмээгтүн.


Энэ үеийнхэн, ЭЗЭНий үгэнд анхаар. Би Израилийн хувьд цөл, эсвэл гүн харанхуйн орон байв уу? Яагаад миний хүмүүс “Бид хэрэн тэнүүчилнэ. Бид Тан уруу дахин ирэхгүй” гэж хэлнэ вэ?


Миний боолоос өөр сохор хүн хэн бэ? Миний илгээсэн элчийн адил дүлий нь хэн бэ? Надтай эв найрамдалтай байдаг хүн шиг сохор, ЭЗЭНий боолын адил сохор хүн хэн бэ?


Учир нь би оногдох ёстойгоосоо илүүг хүртэж, “ЭЗЭН гэж хэн юм бэ?” гээд, Танаас няцаж буцахгүй байхын тулд, Эсвэл ядууран, хулгай хийж, Бурханыхаа нэрийг бузарлахгүй байхын тулд билээ.


Тийнхүү чи халуун ч биш, хүйтэн ч биш, бүлээвтэр тул Би чамайг амнаасаа бөөлжиж гаргана.


Swiv nou:

Piblisite


Piblisite