4 Тэд Түүний царайг харна. Мөн Түүний нэр тэдний духан дээр байх болно.
4 Тэд Түүний царайг харна. Түүний нэр тэдний духан дээр байх болно.
Харагтун, Сион уулан дээр Хурга зогсож байхыг би харлаа. Духан дээрээ Түүний нэр ба Эцэгийнх нь нэр бичээстэй зуун дөчин дөрвөн мянган хүн Түүнтэй хамт байлаа.
Зүрхэн дотроо цэвэр ариун байгч хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд Бурханыг харах болно.
Би ялагчийг Өөрийн Бурханы сүм дэх багана болгоно. Тэр цаашид тэндээс гарахгүй. Би түүн дээр Өөрийн Бурханы нэр, тэнгэрээс Миний Бурханаас буун ирэх шинэ Иерусалим буюу Өөрийн Бурханы хотын нэр, Өөрийн шинэ нэрээ бичнэ.
Тэгэхэд тэрээр Бурханд залбирах бөгөөд Бурхан түүнийг хүлээн авна. Ингэснээр тэрээр Түүний нүүр уруу баяртайгаар харах бөгөөд Тэр Өөрийн үнэн зөвийг хүнд сэргээх болно.
Бүх хүнтэй эвтэй байхыг болон ариусгалыг мөшгөгтүн. Үүнгүйгээр хэн ч Эзэнийг үзэхгүй болой.
Бурханыхаа боолуудын духан дээр биднийг тамга дартал газарт ч, тэнгист ч, модонд ч бүү хөнөөл учруул хэмээв.
Учир нь бид одоо толинд бүдэг бадаг хардаг ч, харин дараа нь нүүр нүүрээ харна. Би одоо хэсэгхэнийг мэддэг ч, би өөрөө бүрэн мэдэгдсэн шигээ харин дараа нь би бүрэн мэдэх болно.
Аав аа, Таны Надад өгсөн хүмүүс бас Миний байх газарт Надтай хамт байж, Миний сүр жавхланг үзээсэй гэж Би хүсэж байна. Тэр сүр жавхланг Та Надад өгсөн билээ. Учир нь ертөнцийн сууриас өмнө Та Намайг хайрласан.
Хэрэв Надад үйлчлэх хүн байвал, Намайг дага. Хаана Би байна, тэнд бас Миний зарц байх болно. Хэрэв хүн Надад үйлчилбэл, тэр хүнийг Эцэг минь хүндэлнэ.
Чиний нүд гоо үзэсгэлэнт Хааныг харж, тэд алс холын газрыг үзнэ.
Миний хувьд бол би зөв шударгаар Таны нүүрийг харна. Би сэрэхдээ Таны дүр төрхөнд сэтгэл хангалуун байна.
Дараа нь ЭЗЭНий алдар илэрхийлэгдэж, бүх махан бие хамтдаа үзнэ. Учир нь ЭЗЭНий ам айлдлаа” гэв.
“Бидэнд сайныг үзүүлэгч нь хэн бэ?” гэж олон хүн асууж байна. ЭЗЭН, Өөрийн мэлмийг өргөн бидэн дээр гэрэлтээч!
Энэ нь цэцэглэн сагсайж, цэнгэн баясаж, баяр хөөртэйгөөр хашхирна. Ливаны алдар, Кармел ба Шароны сүр хүч түүнд өгөгдөнө. Тэд ЭЗЭНий алдар, бидний Бурханы цог жавхланг харна.
Дараа нь ЭЗЭНий үг надад ирж, айлдахдаа —
Миний сэтгэл Бурханаар, амьд Бурханаар цангадаг. Би хэзээ явж, Бурханд бараалхах вэ?