Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Илчлэл 2:17 - Ариун Библи 2004

17 Чуулгануудад Сүнс юу айлддагийг чихтэй нэгэн нь сонсогтун. Ялагчид Би нууцалсан маннагаас өгнө. Би түүнд цагаан чулуу болон түүнийг хүлээн авагчаас өөр хэн ч мэдэхгүй чулуун дээр бичигдсэн шинэ нэр өгнө»”.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

17 Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй нь сонсогтун. Ялагчид Би нууцалсан маннагаас өгнө. Би түүнд цагаан чулуу болон түүн дээр бичигдсэн, хүлээн авагчаас нь өөр хэн ч мэдэхгүй шинэ нэр өгнө.»”

Gade chapit la Kopi




Илчлэл 2:17
24 Referans Kwoze  

Үндэстнүүд чиний үнэн зөвийг, бүх хаад чиний алдрыг үзнэ. ЭЗЭНий ам хайрласан шинэ нэрээр чамайг нэрлэнэ.


Та нар өөрийн нэрийг Миний сонгосон нэгэнд хараал болгон орхих бөгөөд Эзэн БУРХАН та нарыг ална. Харин Миний зарц нар өөр нэрээр дуудагдана.


Чуулгануудад Сүнс юу айлддагийг чихтэй нэгэн нь сонсогтун. Ялагч нь хоёр дахь үхлээр хохирохгүй»”.


Чуулгануудад Сүнс юу айлддагийг чихтэй нэгэн нь сонсогтун. Бурханы диваажинд буй амийн модноос идэхийг Би ялагч нэгэнд соёрхоно»”.


Тэд сэнтийн өмнө болон дөрвөн амьтан, мөн ахлагчдын өмнө шинэ дуу дуулав. Дэлхийгээс худалдаж авагдсан зуун дөчин дөрвөн мянган хүнээс өөр хэн ч тэр дууг сурч чадсангүй.


Чуулгануудад Сүнс юу айлддагийг чихтэй нэгэн нь сонсогтун»” гэв.


Чуулгануудад Сүнс юу айлддагийг чихтэй нэгэн нь сонсогтун»”.


Учир нь та нар үхсэн бөгөөд та нарын амь Христтэй хамт Бурхан дотор нууцлагдсан.


Харин төрөлх хүн Бурханы Сүнсний зүйлсийг хүлээж авдаггүй. Учир нь тийм хүнд эдгээр нь мунхаг явдал бөгөөд эдгээрийг ойлгож чадахгүй. Яагаад гэвэл эдгээр нь сүнслэгээр үзэгддэг.


Тэр —Тэнгэрийн хаанчлалын нууцуудыг мэдэх нь та нарт өгөгдсөн юм. Харин тэдэнд өгөгдөөгүй.


Тийм учраас Эзэн БУРХАН үүнийг айлдаж байна. “Үзэгтүн, Миний зарц нар идэх боловч, та нар өлсөнө. Үзэгтүн, Миний зарц нар уух боловч, та нар цангана. Үзэгтүн, Миний зарц нар баясах боловч, та нар ичнэ.


Учир нь муу зальтай хүн ЭЗЭНий хувьд жигшүүртэй. Харин Тэр цэх шулуун хүнтэй дотно байдаг юм.


Тэд Таны өргөөн дэх баялгаар элбэг хангалуун байдаг. Та тэднийг Өөрийн тааламжит голоос ундаалдаг.


ЭЗЭНий нууц Өөрөөс нь эмээгчдийн төлөө байдаг. Тэр тэдэнд Өөрийн гэрээг мэдүүлнэ.


Харин Тэр тэдэнд —Та нарын мэдэхгүй идэх хоол Надад бий гэв.


Учир нь ЭЗЭН үүнийг айлдав. “Миний амралтын өдрийг сахин, Надад тааламжтайг сонгон, Миний гэрээг чанд мөрдөгч тайган хүмүүст


Зүрх бүр өөр өөрийн зовлонг мэднэ. Гаднын хүн баяр баясгаланг нь үл хуваалцана.


Мосе Ааронд —Ваар авч, дотор нь нэг бүтэн омер манна хий. Түүнийг ЭЗЭНий өмнө тавьж, үе уламжлан хадгал гэв.


Би Өөрийн гэрийн доторх, ханануудын дундахыг болон хөвгүүд охидынхоос ч илүү сайн дурсгал, нэрийг өгнө. Би тэдэнд усташгүй, мөнхийн нэр өгнө.


Тэр дээл болон гуян дээрээ “Хаадын Хаан, эздийн Эзэн” гэж бичсэн нэртэй ажээ.


[Хэрэв сонсох чихтэй хүн байвал сонсогтун] гэж айлдав.


Swiv nou:

Piblisite


Piblisite