Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Илчлэл 18:20 - Ариун Библи 2004

20 Өө, тэнгэр ээ, ариун хүмүүс ээ, элч нар аа, эш үзүүлэгчид ээ, тэр хотын улмаас баярлагтун. Учир нь Бурхан та нарын төлөө түүнийг шийтгэв гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

20 Тэнгэр ээ, ариун хүмүүс ээ, элч нар аа, эш үзүүлэгчид ээ, түүний улмаас баярлагтун. Учир нь Бурхан та нарын төлөө түүнийг шийтгэв.

Gade chapit la Kopi




Илчлэл 18:20
26 Referans Kwoze  

Тэд чанга дуугаар —Ариун ба үнэн Эзэн, Та хэдий хүртэл шүүхгүй, газар дээр нутаглагчдаас бидний цусны өшөөг авахгүй байх юм бэ? гэж хашхиран байлаа.


Тиймээс тэнгэр ээ, тэнд нутаглагсад аа, баярлан хөөрөгтүн. Газар ба тэнгис золгүй еэ! Яагаад гэвэл диавол үлэмж их уур хилэнтэйгээр та нар уруу бууж ирсэн. Өөрт нь богинохон хугацаа байгааг тэр мэдэж байгаа.


Учир нь ЭЗЭН дэлхийн оршин суугчдыг нүглийнх нь төлөө шийтгэхээр Өөрийнхөө газраас ирэх гэж байна. Дэлхий асгарсан цусыг илчлэн, алагдагсдыг дахин далдлахгүй.


Хайртууд минь, бидний Эзэн Есүс Христийн элч нараар урьдаас хэлүүлсэн үгсийг та нар санадаг байх ёстой.


ариун эш үзүүлэгчдээр урьдаас хэлүүлсэн үгс болоод танай элч нараар уламжлагдсан Эзэн ба Аврагчийн тушаалыг та нарт сануулахын тулд юм.


Тэр заримыг нь элч, заримыг нь эш үзүүлэгч, заримыг нь сайн мэдээг тунхаглагч, заримыг нь хоньчин ба багш болгожээ.


Та нар элч нар болон эш үзүүлэгчдийн суурин дээр босгогдож байгаа бөгөөд Христ Есүс Өөрөө булангийн чулуу нь ажээ.


Тэнгэр ээ, баярлан орилогтун. Газар аа, баясагтун. Уулс аа, бахдан дуулагтун. Учир нь ЭЗЭН Өөрийн ард түмнээ тайвшруулсан бөгөөд Өөрийн зовсон хүмүүсийг энэрэх болно.


Шударга зөв хүмүүс дэвжин дээшлэх цагт хотол олноороо баярлана. Хорон санаатан мөхөх цагт тэнд баяр хөөр болно.


Өшөө авалтын Бурхан болох ЭЗЭН, Өшөө авалтын Бурхан, гэрэлтээч!


Өшөө авалтыг харахдаа зөв шударга хүн баярладаг. Тэрээр хорон муу хүний цусанд хөлөө угаана.


Энэ нь өөр үеийнхэнд, хүний хөвгүүдэд мэдэгдээгүй боловч эдүгээ Сүнс дотор Түүний ариун элч нар ба эш үзүүлэгчдэд илчлэгдсэнээр


ЭЗЭН үүнийг хийсэн учир, тэнгэр ээ, баярлан хашхирагтун. Дэлхийн нам дор газрууд чангаар хашхирагтун. Уулс, ой болон тэндхийн бүхий л модод түрэн баярлан хашхирагтун. Учир нь ЭЗЭН Иаковыг аврав. Израильд Тэр Өөрийн алдрыг харуулж байна.


Тэд харааг, харин Та ерөөгөөч. Тэд босохдоо ичгүүрт орно, Харин Таны зарц баярлах болно.


Шулуун шударга хүн үүнийг хардаг бөгөөд баяртай байна. Харин хамаг зөвт бус байдал амаа хамхидаг.


Таны шүүлтээс болж Сион Уулыг баярлуулж, Иудагийн охидыг баясуулаач.


Тэрээр Миний төлөө өшөө авч, Надад үндэстнүүдийг захируулдаг Бурхан юм.


ЭЗЭН минь, бүх дайснуудаа ийнхүү устгаж, харин Түүнийг хайрлагчид өөрсдийн дунд мандах нар мэт байлгаач гэв. Газар нутаг дөчин жилийн турш тайван байлаа.


Би сумаа цусанд согтоож, сэлмэндээ мах үмхүүлнэ. Тэр нь алагдагсад ба олзлогдогсдын цус, дайсны удирдагчид байх болно”.


ЭЗЭН чиний шийтгэлүүдийг зайлуулжээ. Тэр дайснуудыг чинь зайлуулсан. Израилийн Хаан, ЭЗЭН та нарын дунд байна. Чи цаашид өвчнөөс айхгүй.


Түүний төлсөнчлөн түүнд буцааж төл. Үйлсийнх нь дагуу түүнд хоёр дахин их буцааж өг. Түүний найруулж байсан аяганд нь хоёр дахин их найруулж өг.


Swiv nou:

Piblisite


Piblisite