Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 9:5 - Ариун Библи 2004

5 Хүн бүр хөршөө мэхэлж, үнэнийг ярьдаггүй бөгөөд хэлэндээ худал ярихыг тэд заасан билээ. Тэд гэм буруу үйлдэж өөрсдийгөө ядраадаг.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

5 Хүн бүр үнэнийг ярилгүй хөршөө мэхэлдэг бөгөөд Худал ярихыг хэлэндээ тэд заасан билээ. Тэд гэм бурууг үйлдэж өөрсдийгөө ядраадаг.

Gade chapit la Kopi




Иеремиа 9:5
32 Referans Kwoze  

Ард түмнүүд галын төлөө нөр их хөдөлмөрлөн, үндэстнүүд хоосон зүйлийн төлөө эцэж ядрах нь үнэндээ түмэн цэргийн ЭЗЭНээс болж байгаа бус уу?


Учир нь хотын баячууд хүчирхийллээр дүүрэн. Оршин суугчид нь худал ярьдаг бөгөөд аман доторх хэл нь заль мэхтэй ажээ.


Замын уртад чи ядарсан боловч, “Найдлага тасарлаа” гэж хэлээгүй. Чи хүч тэнхээгээ сэргээн олсон учраас шантраагүй.


Чиний гэм буруу амыг чинь сургадаг бөгөөд чи зальтны хэлийг сонгодог.


Тэд өөрсдийн мөс чанартаа халуун төмрөөр тамгалагдан хоёр нүүр гарган худал ярьж,


Тиймд худал хуурмагийг хойш тавьж, хүн бүр хөршдөө үнэнийг ярь. Учир нь бид бие биедээ эрхтнүүд юм.


Миний ард түмэн, Би та нарт юу хийсэн юм бэ? Би та нарыг яаж ядраасан юм бэ? Надад хариулагтун!


Тэр Намайг нөр их хөдөлмөрөөр ядраажээ. Гэсэн ч түүний үлэмж их зэв нь түүнээс арилсангүй. Түүний зэв нь гал дотор байг!


Тэдний хэл бол үхлийн сум. Энэ нь заль мэхийг ярьдаг. Амаараа хэн нэгэн өөрийн хөршид амар амгаланг яривч, дотроо тэрээр түүнд отох нуувч хийж байдаг.


“Тэд өөрсдийн нум болох хэлээ тахийлгадаг. Худал болоод үнэн бус нь газар нутагт зонхилдог. Учир нь тэд бузар муугаас бузар муу уруу явдаг бөгөөд тэд Намайг мэддэггүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Худал хуурмагийн аргамжаар шударга бус явдлыг авчирч, тэрэгний татлагаар нүглийг татагчид гаслантай яа.


Учир нь тэд хорон мууг үйлдээгүй цагтаа нойрсож чаддаггүй юм. Хэн нэгнийг бүдрүүлж унагаагүй цагт тэдний нойр нь хулждаг.


Тэд могой шиг хэлээ билүүддэг. Тэдний уруул дор хорт могойн хор байдаг. Села


Тэд хэлээ илд мэт ирлэжээ. Тэд хорон үгсээ сум мэт онилсон нь


Чи амаа бузар мууд өгдөг бөгөөд Чиний хэл заль мэхийг зохиодог.


Харагтун, тэрээр гэм нүглийг төрүүлэхээр дуншиж, Хорон муугаар жирэмсэлж, худал хуурмагийг төрүүлдэг.


Чиний бардам үгс хүмүүсийг дуугүй болгох ёстой юу? Чи хэнд ч зэмлүүлэлгүйгээр тохуурхах ёстой юу?


гэрийн гадаа байсан хүмүүсийг хөгшин залуугүй бүгдийг юу ч харахгүй болгосонд, тэд гэрийн хаалгыг олох гэсээр ядрав.


Чи сайнаас илүүгээр бузар мууг хайрладаг Үнэнийг ярихаасаа илүүгээр худлыг хайрладаг. Села


Чи тэдэнд “Энэ бол өөрсдийн Бурхан ЭЗЭНий дуу хоолойг дагаагүй, эсвэл залруулгыг хүлээж аваагүй үндэстэн юм. Үнэн тэдний амнаас устаж, таслагдсан билээ.


Учир нь чиний ах дүүс болон чиний эцгийн гэрийнхэн, тэд ч хүртэл чамд итгэлгүй хандаж, тэд ч хүртэл чиний араас чанга хашхирцгаасан. Хэдийгээр тэд чамд сайхан үгс хэлэх боловч тэдэнд бүү итгэ”.


Тэд улаан буудай тарьж, өргөст ургамал хурааж авав. Тэд өөрсдийгөө ямар ч ашиггүй зүйлд ядраав. Харин ЭЗЭНий ширүүн уур хилэнгийн улмаас өөрсдийнхөө ургацаас ичигтүн.


Етиоп хүн арьсаа, ирвэс толбоо өөрчилж чадах уу? Мууг үйлдэж зуршсан чи ч бас сайныг үйлдэж чадна.


Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Вавилоны өргөн хана хэрэм бүрэн гүйцэд нурж, түүний өндөр дааман хаалганууд шатна. Тиймээс хүмүүс юу ч биш юмны төлөө ажиллан, үндэстнүүд галын төлөө сульдах болно”.


“Яг үүн шиг түүний дээр Миний авчрах гэж байгаа гай гамшгаас болж Вавилон живж, дахин босохгүй. Тэд сульдах болно” гэж хэл гэжээ. Эдгээр нь Иеремиагийн үгс юм.


Бид бүгд нэг эцэгтэй юм биш үү? Нэг Бурхан биднийг бүтээсэн юм биш үү? Яагаад хүн бүр өөрсдийнхөө ах дүүгийн эсрэг тэрсэлснээрээ бид өвөг дээдсийнхээ гэрээг бузарлана вэ?


Тэр үеийн хүмүүс бүгд эцэг өвгөд уруугаа дуудагдсан бөгөөд тэдний дараа ЭЗЭНийг ч мэдэхгүй, Израилийн төлөө үйлдсэн Түүний үйлсийг ч мэдэхгүй өөр үеийнхэн гарч ирэв.


Шударга зөв хүний бодол санаа зөв байдаг. Харин хар санаатны зөвлөгөө нь хуурамч аж.


“Учир нь Миний хүмүүс мунхаг юм. Тэд Намайг мэддэггүй. Тэд тэнэг хүүхдүүд бөгөөд ухаангүй. Тэд бузар мууг үйлдэхдээ сүрхий, харин сайныг үйлдэхийг тэд мэддэггүй”.


Swiv nou:

Piblisite


Piblisite