Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 9:21 - Ариун Библи 2004

21 Учир нь бидний цонхоор дамжиж үхэл иржээ. Гудамжнуудаас хүүхдүүдийг, хотын талбайнуудаас залуучуудыг устгахын тулд үхэл бидний орднуудад орж иржээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

21 Учир нь цонхоор маань дамжиж үхэл орж иржээ. Гудамжнуудаас хүүхдүүдийг, Хотын талбайнуудаас залуучуудыг устгахын тулд Үхэл орднуудад маань орж иржээ.

Gade chapit la Kopi




Иеремиа 9:21
17 Referans Kwoze  

Харин би ЭЗЭНий уур хилэнгээр дүүрч, үүнийгээ барьсаар сульдаж байна. “Гудамжин дахь хүүхдүүд дээр болон залуучуудын цугларалт дээр асга. Учир нь настай болон хөгшин эхнэр нөхөр хоёулаа авагдах болно.


Би тэднийг газар нутгийн дааман хаалганы дэргэд шигшигч сэрээгээр шигшинэ. Би хүүхдүүдээс нь хагацааж, Өөрийн ард түмнийг Би устгана.


Тиймээс Бурхан тэднийг халдеичуудын хааны гарт тушаасанд тэр нь ирж, тэдний залуусыг ариун газрынх нь өргөөнд илдээр цавчин алж, залуучууд онгон охидыг ч, хөгшид нялхсыг ч өршөөсөнгүй.


Залуу хүн ч ядарч сульдан, идэр хөвгүүд ч бүдэрдэг.


Тиймээс ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би эдгээр хүмүүсийн өмнө бүдрүүлэх чулуу тавьж байна. Тэгээд тэд буюу эцгүүд хүүхдүүдтэй хамтдаа түүнд бүдэрнэ. Хөршүүд болон найзууд сүйрнэ”.


Тийм учраас тэдний хүүхдүүдийг өлсгөлөнд өгч, тэднийг илдний хүчинд тушаагаач. Тэдний эхнэрүүдийг үр хүүхэдгүй ба бэлэвсэн болгооч. Тэдний эрчүүдийг үхтэл нь хядуулж, залуучуудыг нь тулалдаанд илдэнд өртүүлээч.


Тиймээс одоо түмэн цэргийн Бурхан ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. “Та нар өөрсдөөсөө эрэгтэй, эмэгтэй хүн, хүүхэд ба нялх хүүхдийг Иудагийн дундаас таслан өөрсдийгөө үлдэгсэдгүй орхихоор юунд өөрсдөдөө хор хөнөөлийг учруулна вэ?


Тийм учраас түүний залуус гудамжнуудад нь унаж, түүний бүх дайчид тэр өдөр чимээгүй болгогдоно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тэд хот уруу дайран, хэрмэн дээгүүр гүйлдэж, гэрүүд уруу авиран орж, хулгайч мэт цонхоор дотогш орно.


Хэрвээ тэр үед нэг гэрт арван хүн үлдсэн бол тэд үхэх болно.


“Энэ хүмүүсийн хүүрүүд тэнгэрийн шувууд болон газрын араатан амьтдын идэш болно. Тэднийг хэн ч үргээхгүй.


Тэд тэдгээрийг өөрсдийнхөө хайрлан, үйлчлэн, араас нь явж, эрэлхийлэн, мөргөж байсан нар, сар болон тэнгэрийн бүх эрхэсийн дор тарааж тавина. Тэр яс цуглуулагдаж, булшлагдахгүй, тэд газрын хөрсөн дээр ялгадас мэт болно.


Онгон Израиль нь унаад, дахин босохгүй. Тэр өөрийн нутагтаа орхигдсон. Түүнийг өргөх хэн ч алга.


Би хүмүүст зовлонг авчирна. Ингэснээр тэд сохор хүн шиг алхах болно. Учир нь тэд ЭЗЭНий эсрэг нүгэл үйлджээ. Тэдний цус нь шороо мэт, махан бие нь баас мэт асгагдах болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite