Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 9:17 - Ариун Библи 2004

17 Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдав. “Тунгаан бодож, гашуудаж буй эмэгтэйчүүдийг ирүүлэхээр дууд. Орь дуу тавьж буй эмэгтэйчүүдийг ирүүлэхээр хүн явуул.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

17 Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдав. “Тунгаан бодож, гашуудаж буй эмэгтэйчүүдийг ирүүлэхээр дууд. Орь дуу тавьж буй эмэгтэйчүүдийг ирүүлэхээр хүн явуул.

Gade chapit la Kopi




Иеремиа 9:17
12 Referans Kwoze  

Өгсүүр газраас зүрхшээж, замаар явах ч аймшигтай санагдаж, толгой тань бууралтаж, бие хаа чинь даагдахгүй болно. Дараа нь мөнхийн гэртээ одоход чинь гашуудагсад гудамжаар алхах болно.


Дараа нь Иеремиа Иосиад зориулан гашуудлын дуу дуулжээ. Бүх эр, эм дуучин Иосиагийн хойноос үүнийг гашуудан дуулсанд өнөөг хүртэл тэр нь Израильд тогтоол болжээ. Харагтун, тэдгээр нь бас Гашуудлын дотор бичигдсэн юм.


Тэд синагогийн ахлагчийн гэрт ирэв. Уймарсан, чангаар уйлж хайлсан хүмүүсийг Тэр харав.


Левиатаныг сэрээхээр бэлдсэн, өдрийг хараагч нар түүнийг хараагтун.


Тэгээд Есүс захирагчийн гэрт очоод, бишгүүрчдийг болон дуу шуу болсон олныг харж, —


Үсээ тайрч хаяад, нүцгэн дов толгод дээр гашууд. Учир нь ЭЗЭН Өөрийн уур хилэнгийн үе удмыг голж, орхисон”.


Эзэн дайсан мэт болж Израилийг залгижээ. Тэрээр түүний бүх ордныг залгиж, түүний бэхлэлтүүдийг устгаж, Иудагийн охинд уй гашуу болон гаслалыг нэмэгдүүлэв.


Хүний хүү чи Тирийн тухай гашуудлыг гарга.


Энэ бол гашуудал бөгөөд тэд үүнийг дуулах ёстой. Үндэстнүүдийн охид үүнийг дуулах ёстой. Египет болон түүний хамаг олон түмний төлөө тэд үүнийг дуулах ёстой» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Израилийн гэр ээ, би та нарын төлөө гашуудлын дуу болгон өргөж буй энэ үгийг сонс.


Тэр өдөр тэд та нарын эсрэг доог тохуу хийж, гашуун эмгэнэлийг дуулж «Бид бүрмөсөн устгагдлаа. Тэр миний ард түмний хувийг сольдог. Тэр надаас үүнийг хэрхэн зайлуулдаг билээ! Тэр бидний талбайнуудыг урвагчдад хувь болгон тараав».


Swiv nou:

Piblisite


Piblisite