Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 9:12 - Ариун Библи 2004

12 Үүнийг ойлгож чадах мэргэн хүн хэн бэ? Үүнийг тунхаглуулахаар хэнд ЭЗЭНий ам ярьсан бэ? Яагаад газар нутаг хэн ч өнгөрч явахааргүйгээр сүйрч, цөл мэт эзгүйрэв?

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

12 Үүнийг ойлгож чадах мэргэн хүн хэн бэ? Үүнийг тунхаглуулахаар хэнд ЭЗЭНий ам ярьсан бэ? Яагаад газар нутаг хэн ч өнгөрч явахааргүйгээр сүйрч, цөл мэт эзгүйрэв?

Gade chapit la Kopi




Иеремиа 9:12
22 Referans Kwoze  

Ухаантай хэн боловч эдгээр зүйлсийг ойлго. Гярхай нэгэн эдгээрийг мэдэг. Учир нь ЭЗЭНий замууд зөв юм. Шударга зөв нь түүгээр алхаж, харин нүгэлтнүүд түүнд бүдрэх болно.


Хэн мэргэн бэ? Тэр нь эдгээр зүйлсийг анхаарч, ЭЗЭНий хайр энэрлийг тунгааг.


Тэнд оршин суугчдын хорон муугаас болж Шимтэй газрыг хужиртай газар болгосон.


Хэрвээ тэд ухаантай байгаад үүнийг ойлгож, өөрсдөө эцэст нь юу болохыг бодсон бол!


Энэхүү эш үзүүллэгийн үгсийг уншигч болон сонсоод, үүнд бичигдсэн зүйлсийг сахигчид нь ерөөлтэй еэ! Учир нь цаг ойрхон байна.


Иймд эш үзүүлэгч Даниелын хэлсэн хоосролын бузар юм ариун газар байхыг та нар харвал (уншигч нь ойлгог),


Тэгээд та нар тэдний байдал болон үйлдлийг харахад тэд та нарыг тайвшруулна. Учир нь Миний Иерусалимд үйлдсэн бүх зүйлийг Би ямар ч утга учиргүй үйлдээгүй гэдгийг та нар мэдэх болно гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Та нарын дотроос хэн нь үүнийг чагнах вэ? Хэн нь ирээдүйд анхаарал тавьж, сонсох юм бэ?


Эмэгтэйчүүд ээ, одоо ЭЗЭНий үгийг сонсоцгоож, Түүний амнаас гарах үгийг та нарын чих хүлээн аваг. Охиддоо орилохыг, түүний хөрш хүн бүрд гашуудлыг заа.


Учир нь энэ нутаг садар самууныг үйлдэгчдээр дүүрэв. Учир нь энэ нутаг хараалаас болж гашууддаг. Цөлийн бэлчээрүүд ганджээ. Тэдний зам бас бузар муу бөгөөд тэдний хүч чадал зөв бус юм.


Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нарт эш үзүүлж байгаа эш үзүүлэгчдийн үгсийг бүү сонс. Тэд та нарыг хоосон дэмий юманд удирдаж байна. Тэд ЭЗЭНий амаас бус, өөрсдийн төсөөлсөн үзэгдлийг ярьдаг.


Харин хэрэв тэд Миний зөвлөгөө дотор зогссон бол, тэд Миний үгсийг Миний ард түмэнд тунхаглаж, тэднийг бузар муу замаас нь болон үйлдлийнх нь бузар муугаас буцаан эргүүлэх байсан.


Зүүд зүүдэлсэн эш үзүүлэгч зүүдээ хэлж болно. Харин Миний үгтэй нэгэн Миний үгийг үнэнээр хэлэг. Сүрэл нь үр тариатай юугаараа адил вэ?” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тариачид аа, ичицгээгтүн. Усан үзэм тариалагчид аа, улаан буудай болон арвайн төлөө уйлагтун. Учир нь тариалангийн талбайн ургац устгагдсан.


“Би үндэстнүүдийг таслав. Тэдний булант цамхгууд балгас болжээ. Би тэдний гудамжуудыг эзгүйрүүлсэн бөгөөд хэн ч түүгээр өнгөрөхгүй. Тэдний хотууд нь хүнгүй, оршин суугчгүй хоосон хаягджээ.


Тэд идэх боловч ханахгүй. Тэд биеэ үнэлэх боловч олшрохгүй юм. Учир нь тэд ЭЗЭНд анхаарал хандуулахаа больжээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite