Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 8:18 - Ариун Библи 2004

18 Миний уй гашуу эдгэршгүй бөгөөд Миний зүрх дорой байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

18 Уй гашуу минь тайтгаршгүй агаад Зүрх минь сульдуу байна.

Gade chapit la Kopi




Иеремиа 8:18
12 Referans Kwoze  

Үүний улмаас бидний зүрх доройтон, эдгээр зүйлсийн улмаас бидний нүд сүүмийнэ.


Бид энэ тухай мэдээг сонссон билээ. Бидний гар сул дорой байна. Бид зовлонд буюу хүүхэд төрүүлж буй эмэгтэйнх шиг өвчинд нэрвэгджээ.


Ийм учраас би “Харцаа надаас холдуул. Би гашуудан уйлъя. Миний ард түмний охины сүйрлээс болж намайг тайвшруулах гэж бүү оролд” гэв.


Намайг сонсоход, дотор минь дэлсэж, чимээ шуугианд уруул минь чичирнэ. Ялзрал ясанд минь нэвтэрч, зогсож буй газартаа би салганан чичирнэ. Яагаад гэвэл биднийг түрэмгийлэгч ард түмнийг бостол, гамшигт өдөр ирэх хүртэл би нам гүм хүлээх ёстой.


Өө, ЭЗЭН, надад хурдхан хариулаач, сүнс минь доройтож байна. Надаас нүүрээ бүү нуугаач. Эс тэгвээс би нүх уруу доош одогчдын адил болох юм.


Миний ард түмний охины алагдагсдын төлөө би өдөр, шөнөгүй уйлахын тулд толгой минь ус, нүд минь нулимсны ундарга байсан ч болоосой!


Эш үзүүлэгчдийн тухайд, зүрх минь миний дотор эмтэрч, бүх яс минь чичирнэ. ЭЗЭНээс болон Түүний ариун үгсээс болж би согтуу хүн мэт, дарсанд дийлдсэн хүн мэт болов.


Сэтгэл минь, сэтгэл минь! Би зовж байна. Зүрх минь! Миний зүрх миний дотор цохилж байна. Би чимээгүй байж чадахгүй. Учир нь сэтгэл минь, чи бүрээн дуу, дайны түгшүүрийг сонссон билээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite