Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 8:17 - Ариун Библи 2004

17 “Үзэгтүн, Би та нарын эсрэг могойнуудыг, ямар ч ид шидгүй хорт могойнуудыг илгээж байгаа бөгөөд тэд та нарыг хатгах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

17 “Үзэгтүн, Би та нарын эсрэг могойнуудыг, Ямар ч ид шид туслахгүй тийм хорт могойнуудыг илгээнэ. Тэд та нарыг хатгах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Gade chapit la Kopi




Иеремиа 8:17
9 Referans Kwoze  

Хэрэв могой ховсдохоосоо өмнө хаздаг бол ховсдох нь түүнд илүүц юм.


Тэд өлсгөлөнгөөр үрэгдэн, гал шиг халуун, гашуун сүйрлээр сөнөх болно. Би бас тэдэн уруу араатны шүд, тоос шороонд мөлхөгчдийн хорыг илгээнэ.


ЭЗЭН ард түмний дунд галт могойнуудыг илгээхэд, тэд ард олныг хатгажээ. Ингэснээр Израилийн олон хүн үхэв.


Учир нь морьдын хүч нь тэдний аман дотор ба сүүлэнд нь байв. Тэдний сүүл нь могой адил бөгөөд толгойтой ажээ. Тэд түүгээрээ хор хөнөөл учруулдаг байна.


Тэд Кармелын орой дээр нуугдсан ч Би тэднийг хайн олж, тэндээс барина. Мөн тэд Миний харцнаас өөрсдийгөө далайн ёроолд далдалсан ч тэндээс Би могойд тушааж, тэр тэднийг хатгах болно.


Энэ нь хүн арслангаас зугтаад баавгайтай учрах мэт, эсвэл гэртээ хариад, гараараа хана түшээд могойд хатгуулахтай адил юм.


“Бүх филистчүүд ээ. Та нарыг жанчигчийн ташуур хугарлаа гэж бүү баярлагтун. Учир нь могойн үндэснээс хорт могой гарч ирэх бөгөөд түүний үр жимс нь нисэгч галт могой юм.


Бурхан, тэдний аман дахь шүдийг нь хугалаач. ЭЗЭН, залуу арслангийн арааг хэмхлээч.


Swiv nou:

Piblisite


Piblisite